Зохиогч: Урлаг

Монголын рок попын зарим хамтлаг дуучид ирэх сард БНСУ-ыг зорих тоглолтын зараа түгээгээд буй. Солонгос дахь хаврын баярыг тохиолдуулан Хурд, Татар хамтгалаас гадна дуучин Ука, Т.Дэлгэрмөрөн нарын уран бүтээлчид Солонгос дахь монголчууддаа зориулан тоглолт хийх гэж байна.

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 204 дүгээр тогтоолоор Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг шинээр бий болгож, Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагнал олгох журмыг шинэчлэн баталсан билээ.

Read More

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Монголын номын сангуудын консорциумтай хамтран зохион байгуулсан “Мэдээллийн технологи ба номын сан” сэдэвт сургалтын хаалтын ажиллагаа 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10.00 цагт Соёл, урлагийн газрын Хурлын танхимд боллоо.

Read More

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчилах, дэвшилтэт технологийг ашиглан анх удаа Монголын музейнүүдийг “Виртуал үзмэр”-ээр баяжуулах ажлыг санаачлан, улсын төсвөөс тодорхой хэмжээний төсөв хуваарилан 2018 оноос эхлэн уг төслийг хэрэгжүүлж байна.

Read More

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 оны 1 дүгээр сараас эхэлж “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүр Д.Сүхбаатарын талбайд 2 жилийн хугацаанд тогтмол зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төслийн нээлтийг өнөөдөр Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгууллаа.

Read More

Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Хятадын төв телевиз CCTV-гийн Монгол хэлний салбар, Монголын гэрэл зураг, мэдээллийн MONGOLIAN PHOTO NEWS сэтгүүлээс хамтран “70 агшин-70 түүх” сэдэвт гэрэл зургийн тааварт уралдаан зарлаж зарлав. CCTV-гийн Монгол хэлний салбарын mn.cctv.com сайт болон фэйсбүүк дэхcctvmongol пэйж, Монгол улсын inet.mn сайтуудад өдөрт нэг түүхэн гэрэл зургийг асуултын хамт нийтлэх юм байна. Уралдаанд оролцогчид тухайн гэрэл зургийн доорх сэтгэгдлийн хэсэгт асуултын хариуг бичих бөгөөд нийт гурван сарын хугацаанд 70 гэрэл зурагт хангалттай хариулт өгсөн нэг хүнийг “Хуавэй” брэндийн хамгийн сүүлийн үеийн гар утсаар урамшуулах ажээ. Хөрш орнуудын уламжлалт харилцааг олон нийтэд сурталчлах зорилгоор 70 жилийн түүхэнд болж өнгөрсөн онцлог, сонин содон…

Read More

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, нэрт яруу найрагч Пунцагийн БАДАРЧ гуайг ярилцлагынхаа хүндэтгэлийн суудалд заллаа.

Read More