Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өсвөрийн балетчдын “Spirit of ballet 2019” гала тоглолт боллоо
Нийгэм

Өсвөрийн балетчдын “Spirit of ballet 2019” гала тоглолт боллоо

Урлаг Урлаг19/06/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
54684663031891922019-06-19-14-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улс, ОХУ, БНСУ –ын өсвөрийн балетчдын хамтарсан “Spirit of ballet 2019” гала тоглолт өчигдөр/2019.06.18/ Улсын дуурь бүжгийн эрдмийн театр/УДБЭТ/-т боллоо. Тус тоглолтод Монголын үндэсний балет сургууль, Classic Ballet, Sylphide Ballet зэрэг балетын урлагаар хичээллэдэг 12-20 насны хүүхэд залуучуудын төлөөлөл оролцсон юм. Тоглолтын талаар Монголын Балетын Урлагийн Холбооны Солонгос дахь төлөөлөгч Д. Одмаа “Энэ удаагийн тоглолтыг Монголын балетын холбоотой хамтарч олон улсын түвшинд зохион байгууллаа. 

   Сүүлийн жилүүдэд УДЭТ маш олон үйл ажиллагаанд Солонгос улстай хамтарч ажиллаж байгаа, үүний нэг жишээ бол энэхүү тоглолт юм. Гала тоглолтод томоохон тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн 50 гаруй хүүхэд оролцлоо. Мөн олон улсын хэмжээнд хэмээн зохион байгуулж буй боловч цаашдаа улам өргөжүүлэхээр ажиллаж байна” гэв. Гурван улсын өсвөрийн балетчид оролцсон хамтарсан тоглолтын найруулагчаар Монголын Балетын Урлагийн Холбооны тэргүүн Ц.Жаргалан, туслах найруулагчаар Х.Мөнгөнхөлөг нар ажиллажээ.

Б. Номинчимэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Сэрчмаа “Сэтгэл дүүрэн баярлалаа” гэв

15/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

15/11/2026

Цаасан уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомог номын нээлт болов

15/11/2026

Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдлээ

15/11/2026

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.