Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 8. Сугар гараг. Салхины эх одтой, 6 цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 05 цаг 25 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана.
Зохиогч: Урлаг
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр төвийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 24-нд буюу ирэх Баасан гарагт залуусын оролцох дуртай “Silence White” болон “Touch Me” шоу нэг өдөр зэрэг болох гэж буй.
Учир нь “Silence White” нь наадмын үеэр болох байсан ч хотын ихэнх залуус Хөвсгөл явж хүн цөөн байсан тул хойшилсон гэх. Гэвч “борооноос боллоо” гэх тайлбар хийж, улмаар “Touch me” шоутай давхцсан нь олон залуусыг эргэлзэхэд хүргэж байгаа нь нууц биш. Задгай талбайд болох цагаан хувцастны тус шоу бороог хүсээгүй ч мөн энэ өдөр нийслэлд бороо орно гэж УЦУОШГ-аас мэдээлж байна.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монголын бөхийн их баяр өнөөдөр Улаангомд эхэллээ. Нээлтийн ёслолын дараагаар Увс аймгаас төрөн гарсан улсын цолтнууд болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гантогтох нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэлээ.
Kiwi “Gun fire” /New video/
JACKIE – “Хайр гэдэг” (Official MV)
Үзэгчдийг байлдан дагуулсан “Аюултай харилцаа” кино театруудын дэлгэцнээс бууж IPTV-гээр үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Тэгвэл тус киног сүүлийн өдрүүдэд цахим сайтаар болон фэйсбүүкт байршуулж олны хүртээл болгож хууль зөрчиж байна.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулан Цэргийн яамны сайд асан Зоригт Бэйл Наваан Р.Наваанцэрэнгийн хүндэтгэлийн буланг аймгийн музейд нээх ёслол боллоо. Р.Наваанцэрэн нь 1865 онд Засагт хан аймгийн Бага элжигэн хошууны Засаг ноён, улс дор туслагч гүн Ринчинпилийн гурав дахь хүү болон төржээ.
Японы мэргэжлийн сумод амжилттай барилдаж Монгол улсынхаа нэрийг алдаршуулж яваа олон бөхчүүд бий. Тэдний нэг нь аварга Какүрюү М.Ананд билээ. Тэрбээр аав, ээжийнхээ төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Асгат сумын 90 жилийн ойг тохиолдуулан усны машин бэлэглэсэн байна.