Зохиогч: Урлаг

Дэлхий дахинаа монголын нэрийг дуурсгасан бахархам залуус өнөөдөр Ерөнхий сайд Сайханбилэгээс мөнгөн шагналаа гардан авлаа. Тодрууобал: МУГЖ Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртэж 80 саяар, Э.Амартүвшин Английн “BBC” агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж 20 сая, “Хөсөгтөн” хамтлаг “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон Дэд байр эзэлсэн тул 24 сая төгрөгөөр тус тус шагнууллаа.

Read More

Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг энэ сарын 10-ны баасан гарагт Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргалаа.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 9. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 23. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, 3 хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 05 цаг 11 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Read More

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаагаар хүн нэг цагт дунджаар 4 удаа нүүрэндээ хүрдэг байна. Энэ нь юунд муу гэж? Таны ширээн дэх 1см2 талбай дахь бактерийн тоо жорлонгийн суултуурнаас бараг 100 дахин олон байдгийг Аризона Их Сургуулийн судлаачид тогтоожээ. Нүүрээ жорлонгийн суултууранд нааснаас илүү бохир байна гээд төсөөл дөө.

Read More

Түүний авьяас билиг, нөр их хөдөлмөрийг нь үнэлэн “МУГЖ” цол тэмдгээр шагнах тушаал гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр гавьяатаа ийнхүү гардан авчээ. Түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Read More