Биднийг хөдлөх бүрд арьс сунаж, агшиж, мөн жин нэмэхэд их хэмжээгээр сунадаг. Харин жин хасах үед арьс буцаж агшдаг. Арьс бол жирийн нэг бидний биеийг бүрхэгч резин биш энэ бол амьд эрхтэн юм. Яг л бусад бүх эрхтний адил арьс эсээс бүтдэг.
Арьсны давхарга бүр өөр өөр төрлийн эсээс бүтэх бөгөөд арьсны хамгийн гадна давхрага (эпидермс) байнга солигдож, шинэ эсүүдээр хуучин үхэжсэн эсээ сольж байдаг байна. Харин доторх арьсны эс (дермис) нь илүү тогтмол байдаг. Эдгээр доторх арьсны эсүүд нь уян хатан холбогч эдүүд, цусны судаснууд зэргээс бүтдэг. Арьчилгаанаас хамаарч агшиж, сунах чадвар нь шалтгаалдаг байна.
Зохиогч: Урлаг
Эдгар По бол дэлхийн хамгийн гайхамшигтай, хамгийн уянгалаг эохиолчдын нэг мөн. Аугаа зохиолчийн хувьд Америкийн уран зохиолд хүндтэй байр суурийг эзэлнэ. Гэвч идэр залуудаа мөрийтэй тоглоом, бор дарсанд толгойгоо мэдүүлсэн учир Виржинийн их сургуулиас хөөгдөж байжээ. Тэрчилэн Америкийн цэргийн тэргүүлэх сургууль болох Вест-Пойнт дахь Цэргийн академид элсэж чадсан хэдий ч бусад нь сургалтын талбайд дадлага хийж байхад хуарандаа шигдэн сууж шүлэг бичин, цэргийн дүрэм ноцтой зөрчсөн учир бас хасагджээ.
Монголын загварын тайзыг Пүрэвсүрэнгүйгээр төсөөлөх аргагүй гэхэд хилсдэхгүй байх. Үзэсгэлэнт бүсгүзй маань загвар өмсхийн хажуугаар өөрийн далд авъяасыг харуулж олон ч дэлгэцийн бүтээлийн гол болон туслах дүрүүдийг чадварлагаар амилуулсан.
Таньд ийм зүйл тохиолдвол яах вэ? /Бичлэг/
Нээрээ л заримдаа дэлхий ертөнц бүхэлдээ ганцхан намайг тойрон эргэлдээд байх шиг. Эсвэл бүр эсрэгээрээ би үгүй эсэх нь хэнд ч хамаагүй, бүх ертөнц эргэдгээрээ л эргэнэ дээ гэж бодогддог. Өөрийн минь хувьд нүдний үзүүрт зурвасхан харагдаад өнгөрөх хэн нэгэн бол тэр нэгэн өөрийнхөө хувьд амьдралын гол дүр байдаг. Ийм л нэгэн гол дүрүүдтэй уулзаж, тэдний амьдрал, санаа бодлыг тавхан хором саатан сонсож яагаад болохгүй гэж. Энгийн л нэгэн иргэний талаар өгүүлдэг ярилцлагын буландаа Нарантуул ОУХТ-д дуу дуулж амьдардаг Д.Эрдэнэжавыг урилаа.
