Зохиогч: Урлаг

Харанга”-ын Ц.Энхманлай гэвэл түүнийг Монголд мэдэхгүй, танихгүй хүн үгүй биз. МУГЖ, нэртэй гитарчин энэ эрхмийг төмөр замаас ажил амьдралын гараагаа эхэлсэн гэдгийг тэр бүр мэдэхгүй байж болох юм. УБТЗ-ын 65 жилийн түүх бол бахархал ололт, амжилтын түүх.

Тэрхүү амжилт бүтээлийг хөлс хүчээрээ бүтээсэн үе үеийн төмөр замчдын түүх юм. Энэ байгууллагын өнгөрсөн түүх Монголын тээврийн салбарт ноён оргил байснаас гадна улс эх орны хөгжилд шинэ үеийг нээсэн, урлаг, соёл, спортын хөгжилд ч онцгой нөлөөтэй байж, эгнээнээсээ олон алдартнуудыг төрүүлсэн бахархалтай.

Read More

​Та Монгол хүн мөн үү.Тиймээ, би Монгол хүн. Хаана ч явсан Монгол гэх цусаараа би бахархана. Дэлхийн 7 тэрбум хүн ардыг “Хүн шиг” амьдруулж ирсэн Монгол төрөөрөө би бахархана. Би өвөг дээсээрээ бахархана. Өнөө цагийн, шинэ үеэрээ бахархана. Залуучуудаараа бахархана. Олон мянган жилийн төрт ёстой, төр гэж юу байдгийг дэлхийд таниулж ирсэн Монголчуудаар би бахархана.

Read More

Дуучин Анхзаяагийн Баасандэлгэр “Зүүдэнд минь инээмсэглээч” дуугаа бүтээжээ. Сонсох бүрт Орос нутгийн хөгжимлөг аялгуу хийгээд “Байгаль нуур”-ын үнэр агаарыг шингээсэн дүр, дүрсийг энэхүү бүтээлээс харах сайхан байлаа.

Read More

Ардын урлагаараа дамжуулан Монгол эх орныхоо нэрийг Ази тивд төдийгүй дэлхий даяар цуурайтуулан яваа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид энэ жилийн наадмын тоглолтын нээлтэд уригджээ. Тодруулбал Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан тоглогдох “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд тус тоглолтын нээлтэд “Хөсөгтөн” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжээсээ толилуулахаар болжээ.

Read More

“Гранд Арт-2015” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнгийн талаар БНСАУ-ын “Ханнам” их сургуулийн профессор, зураач Ли Жэ Ху “Би Монголд ирээд 10 гаруй жил болж байна. Зураач хүний хувьд монгол хүнтэй зургаар дамжуулан ойртон дотносож, урлагаар хоёр орны хоорондын харилцааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулахыг зорьдог.

Read More

Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд:

Read More