Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Би Монгол хүн
Сонгодог уран зохиол

Би Монгол хүн

Урлаг Урлаг07/07/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32_a4224b06ffe9bfd3e6342d581561e65a650b7da47328626822015-07-07-09-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та Монгол хүн мөн үү.Тиймээ, би Монгол хүн. Хаана ч явсан Монгол гэх цусаараа би бахархана. Дэлхийн 7 тэрбум хүн ардыг “Хүн шиг” амьдруулж ирсэн Монгол төрөөрөө би бахархана. Би өвөг дээсээрээ бахархана. Өнөө цагийн, шинэ үеэрээ бахархана. Залуучуудаараа бахархана. Олон мянган жилийн төрт ёстой, төр гэж юу байдгийг дэлхийд таниулж ирсэн Монголчуудаар би бахархана. 

Харин одоо цагийн энэ төрөөр яагаад ч бахархаж чадахгүй. Дэлхийд ганцхан Монгол наадмын хүчит бөхчүүдийн зүүний манлай бөхийг тэр гээд хэлж чадахгүй байгаа энэ төр, энэ төрийг төлөөлж суугаа энэ нөхдүүдээр яагаад ч бахархаж чадахгүй. Энэ төрөөс би ичиж байна.

Амин хувийн, ашиг сонирхол, жалга дов, хэтэвэч түрүүвчээрээ холбогдсон энэ цагийн эрхэмүүд Монгол төрийн үндэсний их баяр наадмыг гутаан доромжлохыг хүсэж байна. Тэд өөрсдийн үзэмжээр, дэлхийд ганцхан Монгол наадмыг холион бантан болгохыг хүсэж байна.

Монгол наадамд 12 удаа түрүүлсэн энэ цагийн энгүй их аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -“Бөхчүүдийг эрэмблэж, олноо баясуулсан амжилтаар эрэмбэлэх нь зөв. Гэхдээ надаас өмнө Дархан аварга цолыг хангасан ахмадуудын өмнүүр орж, зүүнийг манлайлах ёс суртахууны эрх надад байхгүй” хэмээн хэллээ.

Монгол хүнд таарахгүй, монгол ахуйд тохирохгүй гадны улсын хууль, дүрмийг хуулбарлан, зохион найруулж, та бидэнд  тулгаж ирсэн энэ цагийн элдэв цусны эрлийз, хурлийзуудаар Монгол наадмаа бузарлуулахаас би ичиж байна.

Монгол үндэстэний их баяр цэнгүүн, дэлхийд ганцхан Монгол наадамд Дархан аваргын болзлыг хэн ньтүрүүлж хангасан нь зүүнээ манлайлж Монгол наадмаа эхлүүлэх ёстой. Хэн нэгний зохиосон элдэв дүрэм, журмаа орхи. Наадамчин олноо баясуулсан аатай, уран гоё барилдаанаараа хэн нь зүүний манлай болохоо аваргууд минь та нар харуул.

Та Монгол хүн мөн үү

Эх сурвалж: Undesten.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.