Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Театрын шилдэг бүтээлийн шалгаруулалт амжилттай боллоо
Нийгэм

Театрын шилдэг бүтээлийн шалгаруулалт амжилттай боллоо

Урлаг Урлаг25/10/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
678901816367862018-10-25-09-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын Театрын музей хамтран Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд орон нутгийн театруудын бүсчилсэн "ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018" улсын YIII үзлэгт уралдааны Баруун бүсийн шалгаруулалтыг Завхан аймгийн Улиастай хотноо амжилттай зохион байгууллаа. Баруун бүсийн уралдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Завхан аймгуудын Хөгжимт Драмын театруудын 150 гаруй уран бүтээлчид оролцон хүч авьяасаа сорилоо.

   Уралдаанд, Баян-Өлгий аймаг Э.Оюуны зохиол “Хэзээ ч мартахгүй”,  Баянхонгор аймаг  Э.Оюуны орчуулга, Фридрих Шиллер “Хар санаа хайр сэтгэл”, Завхан аймаг Э.Оюуны найруулга Ч.Лодойдамба С.Баярсайханы цомнол “Гарын таван хуруу”, Ховд аймаг Э.Оюуны орчуулга, Карло Гольдони “Хоёр эзний нэг зарц”,  Увс аймаг Э.Оюуны зохиол “Дорлиг сэрлээ” жүжгүүдээр оролцлоо. Шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч,  шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр,  шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүрийн эзэд тодорч ШИЛДЭГ БҮТЭЭЛ – ГРАН ПРИ шагналыг Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт драмын театр  “Гарын таван хуруу” жүжгээр хүртсэн юм.

  Уралдааны үеэр Завхан аймгийн Хөгжимт драмын театр, Монголын театрын музей  Э.Оюуны амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж уран бүтээлчид үзэгчиддээ толилуулсан юм.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.