Зохиогч: Урлаг

06 сарын 25-нд болох үзвэрүүд

ДБЭТеатрт – “Захгүй хөх тэнгэрийн дор” найрал дууны концерт

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 9. Бархасвадь гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Read More

“Хатариш” дуугаараа залууст танигдсан дуучин Мино буюу Номинг уншигч та таних биз ээ. Тэрбээр Бямбасүрэн гэх залуутай гэрлэж, хүүтэй болсон. Ээж болоод намба суусан сайхан бүсгүй маань одоогоос есөн жилийн өмнө ийм охин байжээ. Хүүхэд үеийнхээ зургийг олонд сонирхуулсан нь энэ.

Read More

Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг “Газарчин” дээд сургууль нь 1995 онд байгуулагдсан бөгөөд 2017 он хүртэл аттестатчилагдсан билээ. Тэрбээр 2018 он хүртэл ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өдгөө Бакалавр болон магистрын түвшинд өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг 20 жил амжилттай явуулж байна.

Read More

Одоогоос 20 жилийн өмнө энэ өдөр “Камертон” хамтлаг байгуулагджээ. Үеийн дөрвөн хөвгүүн дуулах хүсэл тэмүүлэлтээ хөтлөгдсөн нь өнөөгийн өндөрлөгт хүрсэн юм. Хамтлагийн ахлагч Д.Болд, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат, Г.Мэнд-Амар нар хамгийн анх “18 нас” дуугаа өөрсддөө томдсон хослолтой тайзнаа гарч дуулж байсан гэдэг.

Read More