Зохиогч: Урлаг

05 сарын 29-нд болох үзвэрүүд

Монголика ресорт з/б-д – Никитоны Баачка, харангын Лхагвагийн хамтарсан тоглолт

Юби паласт – 17:00 цагт МУСТА С. Ганчимэг багшийн “Наран аялгуу” тоглолт, 19:00 цагт Сарандаваагийн лекц

Улсын Циркт -11:00, 14:00, 17:00 цагт Улсын циркийн гайхамшигтай аялал тоглолт

Read More

Бийрийнхээ аясаар үлгэр зохиодог шидтэн Үлгэрч өвгөн Хар сүнснүүдэд хорлогдсон байна. Тэрээр бидний дуртай үлгэрийн ертөнцийг өөрийн болгохыг хүсэж, санаагаа гүйцэлдүүлэхийн тулд үлгэрийн баатруудыг хорлосон ажээ. Амар сайхандаа жаргаж, аз жаргалаа олдог үлгэрийн баатруудыг аврах хэрэгтэй боллоо. Үүний төлөө хүүхдүүдийн хайртай баатрууд болох Динза, Цондоолой хоёрүлгэрийн ертөнцөд тэмцэлдэж байгаа. Тэдэнд тийм хүч байгаа болов уу, эсвэл үлгэрт хайртай, үлгэр уншдаг, сонсдог хүүхдүүдийн туслалцаа хэрэгтэй юу?

Read More

Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУСТА Дуламын Баасанжавын “Дунгаамаа” дуун цэнгүүн V/27-ны Лхагва гарагт Улаанбаатар чуулгын концертын танхимд болж өнгөрлөө. Уг тоглолтонд дуучин Д.Баасанжав өөрийн урын санд орсон ардын богино болон нийтийн дуунуудаас сорчлон үзэгч олондоо өргөн барьсан бөгөөд тоглолтын эхний хагас Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, ардын хөгжмийн тавал, шанз хөгжимтэй дуулсан дуунуудаас бүрдлээ. Харин тоглолтын удаах хэсэгт тэрээр өөрийн дуулсан 13 “Маа”-гаасаа Хандармаа, Сүнжидмаа, Ундармаа, Бүжиймаа, Дунгаамаагаа дуулж үзэгч олноо баясуулсан юм.

Read More