Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөнд оролцогчдыг онлайнаар нээлттэй бүртгэж эхэллээ
Нийгэм

Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөнд оролцогчдыг онлайнаар нээлттэй бүртгэж эхэллээ

Урлаг Урлаг04/05/2018Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5153135853198362018-05-04-16-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байгаа билээ.

   Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа үндэсний зөвлөгөөнд, Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 малчид, уяачид оролцох боломжтой аж.

   Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газраас залуу малчдад зориулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, хууль журам, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, хөгжил, дэвшил, аж амьдралын талаар нээлттэй хэлэлцэнэ. Түүнчлэн өвөг дээдсээс уламжилж ирсэн уламжлалт хурдан морины уралдаан, уралдаанч хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр монголын залуу малчид, уяачид чуулах юм. Иймд тус зөвлөгөөнд оролцохыг сонирхсон малчид, уяачдыг нээлттэй бүртгэж байгаа бөгөөд "ЭНД ДАРЖ" онлайнаар бүртгүүлээрэй. Түүнчлэн зөвлөгөөний зохион байгуулалт болон бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9000-3311, 9000-3322 дугааруудаас лавлан уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026
Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Jay-Z баримтат цувралдаа Biggie, Tupac-ын зөрчлийн талаар ярьжээ

23/09/2026

Кит Харингтон “Game of Thrones”-ын Жон Сноугийн тухай спин-оффыг дахин хийх боломжтой гэлээ

23/09/2026

Тейлор Свифт шинэ “Patient Zero” синглээ зарлаж, цуглуулгын тусгай CD-нүүдээ танилцууллаа

23/09/2026

Махершала Али “Blade” кино хийгдээгүй нь Кевин Файн карьерын хамгийн том бүтэлгүйтэл гэв

23/09/2026

Мелисса МакКарти “The Murder of JonBenét Ramsey” цувралын зураг авалтын үеэр сэтгэлзүйчтэй ажилласан тухайгаа ярьжээ

23/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.