Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Динза Цондоолой хоёрт үлгэрүүдийг аврах хүч байгаа болов уу?
Нийгэм

Динза Цондоолой хоёрт үлгэрүүдийг аврах хүч байгаа болов уу?

Урлаг Урлаг29/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-05-28_1238162512509042015-05-29-08-04[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бийрийнхээ аясаар үлгэр зохиодог шидтэн Үлгэрч өвгөн Хар сүнснүүдэд хорлогдсон байна. Тэрээр бидний дуртай үлгэрийн ертөнцийг өөрийн болгохыг хүсэж, санаагаа гүйцэлдүүлэхийн тулд үлгэрийн баатруудыг хорлосон ажээ. Амар сайхандаа жаргаж, аз жаргалаа олдог үлгэрийн баатруудыг аврах хэрэгтэй боллоо. Үүний төлөө хүүхдүүдийн хайртай баатрууд болох Динза, Цондоолой хоёрүлгэрийн ертөнцөд тэмцэлдэж байгаа. Тэдэнд тийм хүч байгаа болов уу, эсвэл үлгэрт хайртай, үлгэр уншдаг, сонсдог хүүхдүүдийн туслалцаа хэрэгтэй юу?

Энэ асуултад хариулт олохоор хүүхдийн баярын өдрүүдээр Crocus Event Hall-ийг зориорой.

Динза Цондоолой хоёр үргэлж л адал явдалтай нүүр тулж байдаг комик номын баатрууд. Тэд бас жил бүрийн хүүхдийн баяраар бяцхан уншигчидтайгаа, хүүхдүүд та нартай хамт баярлахаар номон дотроосоо амилан ирдэг тийм үү? Энэ жилийн баяраар тэдэнтэй хамт үлгэрүүдийг аврах зоригтой, сайхан сэтгэлтэй, өөртөө итгэлтэй жаалууд олон байгаа гэдэгт Ирмүүний ах эгч нар нь огтхон ч эргэлзэхгүй байгаа гэнэ шүү. Тиймээс тэр мундаг хүүхдүүдэд Динза, Цондоолой хоёр өөрсдийн номоо, бас уут дүүрэн амттан бэлэглэхээр бэлдээд хүлээж байгаа юм байна. Хүүхдүүд та нарын баяр дээр баяр нэмэхээр Хөгжим бүжгийн коллежийн авьяаслаг сурагчид, циркчид ч тэнд очно гэнэ. Аав, ээжийгээ дагуулаад ирээд, өвөр дээр нь суугаад гайхамшигт ертөнцөд хамтдаа аялаарай. Томчууд юу гэж дуулдаг болохыг мэдэх үү? Тэд “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол, хүн бүхэн сууна даа” гэж дуулдаг. Crocus Event Hall-д тэдний мөрөөдлийн галт тэрэг хүлээж байгаа гэж хэлээрэй. Өхөөрдөм бяцхан хүүхдүүдийн дунд тэдний аз жаргалтай уур амьсгалд уусан нэгдэх нь тэдний дуулдаг мөрөөдлийг биелүүлэх болно.

Энэ жилийн “Динза, Цондоолой үлгэрүүдийг аварсан нь” театрчилсан синтез шоу тоглолт 2015 оны 5-р сарын 30,31 болон 6-р сарын 1-ний өдрүүдэд Crocus Event Hall-д болох гэж байна. Тоглолтын баатруудын дүрд Монголын хамгийн отгон продакшн “Эмоци хамтлаг” мөн Хөгжим бүжгийн коллежийн шилдэг сурагчид оролцон тоглохоор бэлтгэлдээ хэдийн оржээ.

Тасалбарын үнэ 26,000₮ бөгөөд бэлэг дагалдана. Бэлгэнд нь “Динза”, “Цондоолой, Цүндээлэй” комик номууд, уут дүүрэн амттан багтаж байгаа гэнэ шүү. Та Тасалбар захиалах бол 99770707, 1900-1950, 1900-1188 лавлах дугааруудаар холбогдож, www.easyticket.mn вебсайтаар захиалгаа өгөөрэй. Хэрвээ та Юнителийн хэрэглэгч бол GG-гээ ашиглан 50% хөнгөлөлт эдлэн тасалбараа авах боломжтой. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.