Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Улаан хивсний ёслолын ажиллагаа маргааш 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.
Зохиогч: Урлаг
Төрийн шагналт Ц.Намсрайжав агсны хүү, удирдаач Н.Бүтэнбаярын “Өнө мөнхийн эгшиглэн тоглолт” өнөөдөр, маргааш Улсын Филармонийн концертын их танхимд болох гэж байна.
Улсын драмын эрдмийн театр 6-р сарын хөтөлбөрөө танилцуулж байна
Эх үрсийн баярт зориулан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн драмын жүжгийг 06 сарын 01-нд 10:00, 12:00 цагт тоглох бол “Бүүвэй” уянгын драмын жүжгийг 06 сарын 01-нд 20:00 цагт тоглохоор бэлэн болжээ.
УФилармонид – Өнө мөнхийн эгшиглэн Н. Бүтэнбаярын уран бүтээлийн цэнгүүн
УДЭТеатрт – 18:00 цагт Солонгос улсын “Дараа” хүүхдийн жүжиг
Хүүхэлдэйн театрт – 17:00 цагт Швейцарь “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” жүжиг
МБӨргөөнд – 19:00 цагт “20-р зууны хит дуунууд” тоглолт
СТӨргөөнд – 19:00 цагаас Эмоци продакшны “Инээмсэглэл мандтугай” шилдэг номерын түүвэр тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 4. Сугар гараг. Өглөгт охин одтой, 6 цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.
Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Говь талын нутаг болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Уран бүтээлийнхээ төлөө өөрийнхөө стиль имижид эрс өөрчлөлтийг хийсэн жүжигчин Б.Баярмаа халимаг үсээр гангарах болсон. Тэрбээр удахгүй мэндлэх “Рэккит” нэртэй дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээж байгаа юм. Энэ удаад түүний шинэхэн гэрэл зургуудаас сонирхуулж байна.
