Зохиогч: Урлаг

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид удахгүй болох олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн орчин үеийн мюзикл жүжгээ тавихад бэлэн болоод байна. Тоглолт 6-р сарын 1-нд 10:00, 12:00 цагуудаас 2-хон удаа тоглоно. Сонгодог урлагт хайртай эцэг эхчүүд та бүхнийг бяцхан үрсээн дагуулан хүрэлцэн ирэхийг урьж байна.

Read More

“Камертон 2” шоунаас төрөн гарсан “Бид4” хамтлагийнхан тавдугаар сарын 23-нд “Back to the 90” Live cover тоглолтоо хийхээр болсон билээ. Уг тоглолтонд 90- ээд оны “шилдэг” хамтлаг дуучдын ХИТ дуунууд дуулагдана. Мөн тоглолтын зочддоо олон олон сонирхолтой surprise-үүд хүлээж байгаа гэнэ.

Read More

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Холивудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монголд Холивудын түвшний киноны цогцолбор байгуулах талаар ярилцлаа. Уулзалтад БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, “Hollywood film Academy”-ийн гэрээт төлөөлөгч “Cinemajic entertainment” компанийн захирал, продюсер Брэдли Хонг, Уолт Дисней компанийн харьяа ESPN, ABC, CBC, TS Turner Sport сувгуудыг үүсгэн байгуулагч, продюсер, Олимпийн зохицуулах продюсер Майкл Пёорл, Холивудын Тулааны урлагийн найруулагч, орлон тоглогч/Жет Ли, Жеки Чан, Жэйсон Стэдэм зэрэг Холивудын алдарт жүжигчдийн тулааны дасгалжуулагч.

Read More

УДЭТеатрт -18:00 цагт Солонгос улсын “Дараа” хүүхдийн жүжиг

Хүүхэлдэйн театрт – 16:00 цагт “Ганцаараа” гэгээн музад өрсөлдөж байгаа жүжиг

Гранд хилл зочид буудалд – “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан СТА Б. Цогтдэлгэрийн “Сэтгэлийн аяс” анхны бие даасан тоглолт

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 3. Бархасвадь гараг. Хэрцгий охин, 7 улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох.Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Увс, Ховдын нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Read More

Хөөрхөн дуучин Ануг энэ сарын 05-ны өдөр амаржиж хоёрдах охиноо өлгийдөн авсан тухай уншигч та бүхэндээ дуулгаж байсан билээ. Тэгвэл төрөөд удаагүй байгаа дууч бүсгүй ажилдаа аль хэдийнээ орсон бөгөөд хэвлэлд сүүлийн үед цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн асуудалд хариулт өгчээ.

Read More

IBIZA OUT хэмээх нэр залууст хэдийнээ танил болсон билээ. Өнгөрсөн жил тус фестивалийг Глобал эвент ХХК амжилттай зохион байгуулж 2500 орчим залуус Монгол шилтгээнд цуглан зуны нэг өдрийг амьд хөгжим, DJ шилдэг сет, шаргал элстэй, хамтлаг дуучидтай доргио өнгөрөөж байсан. Харин энэ жил IBIZA OUT FESTIVAL өдрийн шинэчлэсэн хөтөлбөртэйгөөр 2015 оны 6-р сарын 19-нд Монгол шилтгээнд дахин зохион байгуулагдах гэж байна.

Read More