Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрбээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ.
Зохиогч: Урлаг
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.
Тун удахгүй “Bid4 Back to the 90’s” тоглолтоор залууст бэлэг барих гэж байгаа “Бид4” хамтлагийнхантай ярилцлаа.
Монголын загварын агентлагуудын хоорондох сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 2014 оноос Азийн модель агентлагийн санаачлагаар зохион байгуулж ирсэн байна. Энэ жил уламжлал болон энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Азийн модель, Монгол модель, Шилмэл загвар, Андра модель агентлаг зэрэг загварын агентлагуудын баг тамирчид оролцлоо. Загварын агентлагууд бооцоо тавьж өрсөлдсөн ба тэмцээнээс цугласан мөнгийг буяны үйлсэд зарцуулах ажээ. Өмнөх жил Эх нялхасын нярайн тасагт дутагталтай байгаа тоног төхөөрөмжийг авч бэлэг болгон хандивласан билээ.
Хувьсал продакшны жүжигчин А.Ганчимэгийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр хамгийн анх “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр үзэгчдийн танил болсон. СУИС-иа төгсч драмын театр гэх их айлд ажилд орж байсан гэдэг. Гэвч нэг их удалгүй жүжигчин Урнаа, Ганаа нарыг даган театраа орхин одсон. Өдгөө хувьсалаар овоглогдож хайртай залуугаасаа тусдаа амьдарч буй түүний бяцхан гүнж нь өнөөдөр 1 ой хүрч байгаа юм байна.
“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намар үндэсний “Номын баяр”-ыг зохион байгуулдаг. Энэ баяраар оюуны салбарын маш өргөн цугларалт болдог гэдгээрээ онцлог. Манай байгууллагын зүгээс номын баярыг тогтмол хугацаанд тасралтгүй зохион байгуулах, нийгэмд хамрах хүрээг нь тэлэх бодлого баримтлан явуулж байсныг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайшаан намрын номын баярт зориулан 158-р зарлигаа гарган улс орон даяар тэмдэглэж байхыг уриалсан билээ.
Хүүхэдтэй болсны дараа гэр бүлд ямар өөрчлөлтүүд гардаг гээч…
Нэгэн үе сонсогчдоо “Хэзээ”, “Сайн уу хонгор минь” зэрэг дуунуудаар догдлуулж байсан A-Capella хамтлагийн залуус уран бүтээлээсээ хөндийрөөд нэлээдгүй хугацааг үдэж байгаа билээ.