Берлинийг эзэлсэн Зөвлөлтийн улаан армийн аугаа их ялалтыг магтан алдаршуулах зорилгоор гэрэл зурагчин Евгений Халдейг Москвагаас Берлин рүү яаравчлан илгээв. Халдей Берлинд ирмэгцээ Зөвлөлтийн цэргүүдийн эзэлсэн Рейхстагийн орой дээрээс зураг авахаар шийдсэн байна. Энэ туг Рейхстаг дээр мандсан хоёр дахь туг ажээ.
Зохиогч: Урлаг
Асч дүрэлзэж байдаг гал цогтой төрхөөрөө үргэлж фенүүдээ байлдан дагуулж байдаг МУГЖ Т.Ариунаа өдгөө 50 шахаж байгаа ч залуу халуун үе нь яг л хэвээр. Үнэндээ ч түүний уран бүтээл бидний дунд амьдрал, хайр дурлал, анхны болзооны тухай дурсамжуудыг сэдрээдэг.
Дэлхий дахинд шуугиан тариад байгаа Хуримын талаарх 20 зөвлөмжийг уншсан уу? Энэ нь Gerald Rogers хэмээх залуугийн бичсэн зүйл бөгөөд, Facebook дээр сарын дотор 114600 удаа share хийгдэж, Like нь 24000 давсан байна.
Gerald Rogers нь 16 жил хамт амьдарсан эхнэрээсээ 2013 оны 7 сард салсан байна. “Би гэр бүлийн харилцааны мэргэжилтэн биш ч гэлээ, хайртай гэргийгээ алдаж, 16 жилийн гэр бүлийн амьдралдаа төгсгөл тавих хэрэгтэй болсон энэ үед хамгийн их харамсаж байгаа зүйлээ бичлээ” хэмээн эхэлсэн тэрний зөвлөгөө нийт 20 хэсэгтэй.
Өнөөдөр манай хойд хөрш ОХУ-ын нийслэл хотноо оросын ард түмэнд Гитлерийн Германы армийг бут цохисоны 70 жилийн ой тохиож байна. Оросууд энэ баярыг Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөр гэж нэрлэдэг. Ялалтын баярыг тэмдэглэж ирсэн 1945 оноос хойш хамгийн их буюу 16 мянга гаруй цэргийн албан хаагч баярын парадад оролцох юм.
2013 онд СУИС –ийн ДУС-ийн Б.Төмөрбаатар багштай Монументаль уран зургийн урланг төгсөж 2013 оны 3-р сард зураач Монголын урчуудын эвлэлийн шагналт З.Уянгатай хамтран “Хавар” үзэсгэлэнгээр зураач Э.Тэмүгэгийн уран бүтээлийн гараа оюутаны ширээний араас амжилттай эхэлж байжээ. Түүнээс хойш өдгөө уран бүтээлчдийн нэгдсэн болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд тасралтгүй идэвхитэй оролцохын зэрэгцээ “Блью Мүүн” арт галерейн захирлаар ажиллаж байна.
Тайз дэлгэцийн зураач, Нүүр хувиргагч Л.Цэрэндулам нэгэн өвөрмөц шоуг зохион байгуулах гэж байна. Тус шоу “Mongolian Art Show” нэртэйгээр энэ сарын 9-ны үдэш “Marque”-27 club-д зохион байгуулагдана.
Монгол-Франц хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жил, “Кармен” дуурийг Монголд анх тавьсны 30 жилийн ойн хүрээнд Ж.Бизегийн А.Мельяк, Л.Галеви нарын цомнол “Кармен” дуурийг өнөөдөр болон 16-ны өдөр 17 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Удирдаачаар Франц улсын удирдаач Шарль Барбие, ерөнхий найруулагчаар Ж.Бүрэнбэх /УГЗ/ ажиллаж байгаа бол Тамхины үйлдвэрийн ажилчин цыган хүүхэн Кармений дүрд (меццо-сопрано) СТА Р.Доржхорол тоглоно. Мөн хувцасны зураачаар Г.Оюун, туслах найруулагч Б.Цэрэндаваа ажиллаж байна.
УДБЭТеатрт – 17:00 цагт “Кармен” дуурь
УДЭТеатрт – 19:00 цагт “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг
МҮЭСТОрдонд – 19:00 цагт “День победы” 70 жилийн ойн тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 9. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 20. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр.
