05 сарын 07-нд болох үзвэрүүд
СТӨргөөнд -19:00 цагт Хөгжмийн зохиолч Н. Жанцанноровын уран бүтээлийн тоглолт
УФилармонид -19:00 П.И.Чайковскийн 175 жилийн ойн тоглолт
05 сарын 07-нд болох үзвэрүүд
СТӨргөөнд -19:00 цагт Хөгжмийн зохиолч Н. Жанцанноровын уран бүтээлийн тоглолт
УФилармонид -19:00 П.И.Чайковскийн 175 жилийн ойн тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 18. Бархасвадь гараг.
Ихэнх нутгаар үүлшиж, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын талаар 4-9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
Миний дэргэд суух Сосорбарам жүжигчин үе үе хацар юугаан тэмтчих нь урсах нулимсаа сэм сэмхэн арчиж буйнх ажээ. Юм үзэж нүд тайлсан, нулимс хол түүний хувьд энэ нь тийм ч элбэг биш үнэлэмж санагдав. Эргэн тойрноо анзаарвал эхнэрээс минь эхлээд энд тэндгүй чимээгүйхэн мэгших, битүүхэн дуун алдах чимээ сонсдоно. Зарим нь нүдээ үл чавчих мэт дүрлийж, зарим нь дэргэдэх хүнээ тас зуурчээ.
2011 онд “Хязгааргүйн цаана” тоглолтоо толилуулсанаас хойш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан дуучин Б. Баярцэцэг 05-р сарын 08-нд Крокус эвент холлд орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байгаа билээ. Энэ удаагийн мэдээллээрээ түүний тоглолтын талаарх товч мэдээллийг хүргье
БСШУ-ны яам СУИС-тай хамтран “Бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулга уулзалтыг энэ сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэж байна.
“Аав” уран сайхны кинонд гол дүр бүтээснээр үзэгчдэд танигдах болсон УДЭТ-ийн залуу жүжигчин Шинэбаяр “Учрал” нэртэй инээдмийн, уянгын романтик кинонд ээлжит дүрээ бүтээжээ.
“Тэнгэрт харавсан од”, Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч”, “Цавчуур цэг ком” зэрэг ихэвчлэн киноны дуу дуулж олны танил болсон дуучин Б.Баярцэцэгтэй ярилцлаа.
Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас “Хайрын хүч” тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна. Тус тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр болж сэтгүүлчдэд төдийгүй оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Хэвлэлийн хуралд тэмцээний зохион байгуулагч, дэмжигчдийн төлөөллүүд болох “Тансаг мода” загварын агентлагийн захирал Б.Уянга, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны УЗГ-үүн Б.Мөнх-Оргил, Мисс монголиа холбооны дэд захирал Д.Баянцэцэг, Андра загварын агентлагийн захирал Х.Бадамгэрэл, Азийн модель агентлагийн захирал Ч.Содтуяа нар оролцсон юм.
