Зохиогч: Урлаг

Монголын сайтууд “Цахим хандив сан” гэсэн нэгэн шинэ сангаар бүл нэмлээ. Шинэхэн сайт мэдээ мэдээлэл, нийтлэл, тоймоор уншигчдын оюуныг цэнэглэдэг бусад сайтаас өвөрмөц онцлогтой юм. Өвдөж шаналсан, хандив тусламж зайлшгүй шаардлагатай болсон хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор санаа нэгдсэн залуус “Цахим хандив сан”-г байгуулжээ.

Read More

Залуу жүжигчин Б.Мишээл ээлжит кинондоо дүрээ бүтээжээ. Гэхдээ энэ түүний өмнө нь бүтээж байсан дүрүүдээс тэс ондоо дүр бөгөөд залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн байна.

Read More

2011 онд “Хязгааргүйн цаана” тоглолтоо толилуулсанаас хойш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан Б. Баярцэцэг 05-р сарын 08-нд Крокус эвент холлд орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.

Read More

Анх хайрын тухай дуугаараа олон залуусыг уяруулж, учруулж байсан хамтлаг бол GUYS. Тэд уран бүтээлээсээ түр завсарлагаа авсан ч “Мухар гудамж” уран сайхны киноны дуугаар эргэн фэнүүдтэйгээ мэндчилсэн. Мөн өнгөрсөн оны арван нэгдүгээр сард “Хайрын бүжиг” дуугаа шинэчилэн дуулсан нь олон хүнд таалагдсан. “Зүрх уучил” дууны клипээ өнгөрөгч хоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон. Өдгөө Япон улсад МУГЖ, дуучин Т.Ариунаатай хамтарсан тоглолтоо хийж яваа.Тэд амралтынхаа үеэр аальгүйтсэн гэрэл зургаа цахим хуудаснаа нийтэлсэн нь зарим хүмүүсээс хүүхэмсэг дүрийг бүтээж эрчүүд байж хэт эмэгтэйлэг харагдаж байна хэмээн шүүмжлүүлэв.

Read More

Хан-Уул дүүрэгт, АПУ ХК-н зүүн талд буюу бидний сайн мэдэх Богд Хааны музейн баруун хойд талд байрлах “Интермед” эмнэлэг нь 05-р сарын 07-нд болох нэг жилийн ойгоо угтан “Эрүүл ирээдүйн төлөө” гурван сарын аянг зарлажээ. Энэхүү аяны хүрээнд нийгэмд хандсан сайн үйлсийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаас хүүхдийн ном, тоглоом, хувцас цуглуулж Хан-Уул дүүргийнхээ эмзэг бүлгийн хүүхэд багачуудад хандивлах, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг шинжилгээ хийх, “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран “Дусал Цус Амьдрал Бэлэглэнэ” уриатай цусаа хандивлах сайн дурын аян өрнүүлэх, мөн урьдчилан сэргийлэх үзлэгийг дэмжих зэрэг нилээдгүй ажлуудыг төлөвлөжээ.

Read More

Тайз дэлгэцийн зураач, Нүүр хувиргагч Л.Цэрэндулам нэгэн өвөрмөц шоуг зохион байгуулах гэж байна. Тус шоу “Mongolian Art Show” нэртэйгээр энэ сарын 9-ны үдэш “Marque”-27 club-д зохион байгуулагдана.

Read More

Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн хүн бол Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ.

Read More