Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны анхдугаар хурал болжээ
Нийгэм

Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны анхдугаар хурал болжээ

Урлаг Урлаг31/01/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
01-25-46314233702018-01-31-17-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал 2018 оны 01-р сарын 25-ны өдөр Бээжин хотноо болж өндөрлөлөө. Тус хурлыг Монгол улсын гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,  БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу нар даргалж,  Монголын талаас Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын Залуучуудын Холбоо, Монцамэ агентлаг, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Боловсролын яам, Соёлын яам, Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо, Хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн Ерөнхий газар, Биеийн тамирын Ерөнхий газар, Аялал жуулчлалын газар, Төрийн зөвлөлийн харьяа Хэвлэл мэдээллийн алба, Хятадын Ардын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Бүх Хятадын Залуучуудын нэгдсэн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар зэрэг байгууллагын нийт 40 гаруй төлөөлөгчид оролцжээ. 

    Хоёр Улсын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдаанаар талууд боловсрол, соёл, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, кино, телевиз, биеийн тамир, спорт, аялал жуулчлал, найрсаг солилцоо, хүүхэд залуучууд, орон нутгийн солилцоо зэрэг хүмүүнлэгийн 9 салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нийт 44 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

   Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал нь 2017 оны 5 дугаар сард байгуулсан “Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах тухай, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар, хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу хэрэгжиж буй арга хэмжээ бөгөөд Зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал 2019 онд Улаанбаатар хотод болно.    

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026

“Stray Kids”-ийн Ли Ноу Непалын үерийн гамшигт өртөгсдөд 100 сая вон хандивлалаа

02/09/2026

Өнөөдөр жүжигчин Сальма Хайек 60 нас хүрч байна

02/09/2026

“Dzud” кино энэ сарын 4-өөс үзэгчдэд хүрнэ

02/09/2026

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.