Зохиогч: Урлаг

Дуу хөгжимд үнэн сэтгэлээсээ дурлаж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн яваа олон залуусыг урлагийн од болон гялалзах тэрхүү хүслийг биелүүлж өгсөн Universe Best Songs анхдугаар наадмын шилдэг оролцогч Баяраагын Дэлгэрбаяр хэдийнээ бидний сайн танил болсон билээ.

Read More

Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ц.Нарангэрэл түүний шавь нарын хамтарсан Урлан-1 уран бүтээлийн үзэсгэлэн Blue Moon арт галерейд 2015.05.01-05.10 ны өдрүүдэд дэлгэгдэнэ. Үзэсгэлэнд нийт 18 уран бүтээлчийн 50 орчим бүтээл тавигдах гэж байна. Урлаг сонирхогч, уран бүтээлч та бүхэн хүрэлцэн ирж Урлан 1-р зочилно уу

Read More

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооноос залуу сэтгүүлчид, сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарласан билээ.

Read More

Өнөө цагт мэдээлэл интернэт орон зайд тулгуурлан асар хурдацтай хөгжиж байгаа цаг үед цахим сэтгүүл зүйн асуудал юу юунаас илүүтэй чухлаар тавигдах боллоо. Монголын Сайтын Холбоо нь эгнээндээ 170 орчим гишүүн сайтуудыг нэгтгэсэн цахим хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын нэг төдийгүй гишүүн сайтуудаа хөгжүүлэх, тэдний эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах зорилго чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

Read More

Тавдугаар сарын 1-нээс Төмөр замын дуу бүжгийн чуулгын тайзнаа тоглох “Алим” хөтөлбөр хүүхэд багачуудад циркийн урлагийн үндсэн таван төрлийг танилцуулахын зэрэгцээ эх дэлхийгээ аварч хамгаалах, хамтдаа нэгэн зорилгын төлөө тэмцэж, амжилтад хүрч болдгийг харуулах юм. “Бяцхан Моцарт” ТББ-ын санаачлагаар хүүхдийн урлагийн болон экологийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой энэ хөтөлбөрийг ХБК-ийн Циркийн тэнхмийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар найруулж байгаа юм. Ингээд уншигчдадаа циркийн урлагийн үндсэн таван төрлийг танилцуулъя.

Read More

ҮДБЭЧуулгад -19:00 цагт “Оройн дээд” дуулалт жүжиг

Тэнгис кино театрт -“Донор” МУСК, “Тэд нарт ачлуур зүүлгэ” америкийн кино өдөрлөг, “Содура” МУСК, “Чайлд 44 дэх хүүхэд”“Гурван найз яасан байх нь уу” МУСК“Учрал” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино, “Галзуу хурд 7” УСК, “Хөгжилтэй өдөр” МУСК

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 12. Бархасвадь гараг. Харцага одтой, 1 цагаан мэнгэтэй улаан Хулгана өдөр.

Read More

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, зүүн, говийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Read More

Дуулсан дуу болгон нь хит болж, чанар чансааг өөрийн сонсогч фэнүүддээ мэдрүүлдэг чадварлаг дуучин бол Б.Баярцэцэг. Тэрбээр уран бүтээлээрээ өвөрмөц аялгууг эгшиглүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй.

Read More