Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Зохиолч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхээр ярилцаж байна
Оддын амьдрал

Зохиолч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхээр ярилцаж байна

Урлаг Урлаг22/01/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12234564652715038142018-01-22-11-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Шведийн Нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид ''2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо дэвшүүлнэ үү'' гэсэн албан ёсны захидал нэгдүгээр сарын эхээр иржээ. Энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа аж. 

   Монголын зохиолчдын эвлэлээс энэ тухай тодруулахад, ''Манайхаас гурван хүний нэр дэвшүүлсэн. Түүний нэг нь нэрт зохиолч, яруу найрагч Д.Урианхай юм. Одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Эцсийн байдлаар нэгдүгээр сарын 24, 25-ны өдөр шагналд дэвшүүлсэн хүмүүсийн мэдээллийг олон нийтэд зарлана. Шведийн Нобелийн хороонд Д.Урианхай гуайн холбогдох бичиг баримтыг илгээхээр бэлтгэж байна. Зөвхөн нэр дэвшүүлэх талаар яригдаж байгаа. Албан ёсны шийдвэр хараахан гараагүй” гэсэн хариулт өглөө.

   Дамдинсүрэнгийн Урианхай. 1940 оны долдугаар сарын 29-нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. 2002 онд ''Алтан Өд'', 2003 онд ''Болор цом'' наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд ''Алтан Өд'' шагнал хүртэж байсан. Тэрбээр 2017 онд “Азийн тэргүүн найрагч” хэмээх нэр хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон юм. 

Э.Ариун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026
Оддын амьдрал Урлаг

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026

Өнөөдөр Холливудын жүжигчин Анн Хэтэуэйн төрсөн өдөр

12/11/2026

Дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран” тоглолт энэ бямба гарагт болно

12/11/2026

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.