Улаанбаатар театрын гоцлол уртын дуучин, СТА Т.Баянжаргал нэгдүгээр сарын 21-нд Монгол бөхийн өргөөнөө “МОНГОЛ ДОНЖ” анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж байгаа билээ. Түүнтэй тоглолтынх нь талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе. -Анх урлагтай амьдралын замналаа холбосон яриагаар ярилцлагаа эхлүүлье? -Би 2008 оны сонгуулийн жилд арван жилийн сургуулиа төгсөөд мэргэжил сонголтоо хийх ажилтай байлаа. Тухайн үед сонгуулийн ажлаар маш олон урлаг соёлын одууд манай нутагт ирсэн. Тэдний дотор залуу Гавьяат Т.Баясгалан, Гавьяат Чаминчулуун, Галсантогтох Гавьяат, “Шинэ үе” продакшн гээд ирсэн. Ингээд тайзан дээр хамт дуулах санал авсан юм. Би Т.Баясгалан гавьяаттай хамт тайзнаа дуулсан. Тэгэхэд намайг “Чи их сайхан дуулж байна. Дуучин болох их нигууртай…
Зохиогч: Урлаг
Уртын дуучин, СТА Т.Баянжаргал “МОНГОЛ ДОНЖ” анхны бие даасан тоглолтоо түмэн олондоо толилуулахаар товоо зарлалаа. Тус тоглолтод нэгдүгээр сарын 21-ний 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болно. Тоглолтод, Ерөнхий найруулагчаар МУГЖ,Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУСТА Б.Алтанжаргал, МУСТА Б. Батцэцэглэн, МУСТА Э.Дашням, Поп дуучин Үүрээ, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Г.Бат-Өлзий, Б.Батжаргал, Гоо ялдам баг, Язгуур хамтлаг, Улаанбаатар театрын уран бүтээлчид, Үндэсний Хангарьд найрал Удирдаач Б.Эрхэмбаяр нар оролцож уртын дууныг ая эгшгийн гайхалтай донжийг урлах нь ээ. “МОНГОЛ ДОНЖ” тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 200 хүнд ДОНЖ цомгийг бэлэглэнэ. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 88997709, 8855559 дугаараас лавлаарай. Тасалбарыг www.ticket.mn захиалах боломжтой бөгөөд 89255596, 99968807 дугаараар холбогдон хүссэн газраа хүргүүлэх боломжтой юм.
Холливудын 81 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес дахь Беверли Хилтонд болж байна. Найруулагч Кристофер Ноланы найруулсан “Оппенхаймер” кино 81 дэх удаагийн Алтан бөмбөрцөг наадмын шилдэг кино /драм/-аар шалгарлаа. ШИЛДЭГ КИНО /ДРАМ/ Найруулагч Кристофер Ноланы найруулсан “Оппенхаймер” кино 81 дэх удаагийн Алтан бөмбөрцөг наадмын шилдэг кино /драм/-аар шалгарлаа. “Oppenheimer” “Killers of the Flower Moon” “Maestro” “Past Lives” “The Zone of Interest” “Anatomy of a Fall” ШИЛДЭГ МЮЗИКЛ БОЛОН ИНЭЭДМИЙН КИНО “Barbie” “Poor Things” “American Fiction” “The Holdovers” “May December” “Air” ТВ-ИЙН ШИЛДЭГ ОЛОН АНГИТ КИНО /ДРАМ/ “1923” “The Crown” “The Diplomat” “The Last of Us” “The Morning Show”…
“Хадын оройгоор” дуутай холбоотойгоор буриад зоны төлөөлөл “Алтаргана” дуун цэнгүүний талаар Ц.Отгонсүрэн өнөөдөр /2024.01.08/ мэдээлэл хийлээ. Дуучин А.Хишигдалай, Гинжин буюу Г.Гарьд нарын хамтарсан буриад ардын дуу “Холо лэ байна” дууг шинэчилж дуулсан клипээ олны хүртээл болгосон билээ. Тэрбээр “Буриадууд “Алтаргана” дуун цэнгүүнээ энэ сарын 23-24-нд зохион байгуулна. Бидний өвөг дээдсийг их хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайрсан. “Хадын оройгоор” дууны шинэ бичлэгт бид их эмзэглэсэн. Буриад ястнууд бид өөрсдийн гэсэн өв уламжлалтай. Дэлхийн гурван их гүрэнд тасарсан яс, үсэрсэн цустай ард түмэн. Энэ дууг дуулсан залуу дуучнаа бид “Алтаргана” дуун цэнгүүндээ урьж байна. Ямар ч хүн энэ дууг дуулах боломжтой. Тэр дууг сонсоход…
Өдрийн сонины архиваас…….. “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяртай ярилцлаа. Тус хамтлагийнхан ирэх сарын 29, 30-нд 20 жилийн ойн тоглолтоо “UB Palace”-д тавих гэж байгаа юм. -Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ жил ойгоо тохиолдуулж олон ч тоглолт хийлээ шүү? –Баярлалаа. Монголын урлагийн 20 жилийн түүхийг “Хурд” хамтлаг тасралтгүй бүтээлцэж, өөрсдийн түүхийг мөн бичиж иржээ. Тиймээс энэ 20 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус 2013 оныг дуустал төсөл боловсруулж, үүнийхээ дагуу ажиллалаа. Өнгөрсөн гуравдугаар сард эмэгтэйчүүддээ зориулж “Март-8”, цэргийн баяраар эрчүүддээ зориулж “Цэргийн бодол” зэрэг олон тоглолт хийлээ. Энэхүү тоглолтуудаа биднийг сонсдог, сонссоор ирсэн үнэнч фенүүддээ зориулж…
Дуурийн хатан хаан, Ардын жүжигчин А.Загдсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Орчлонд бид азтай төржээ” ёслол хүндэтгэлийн гала концeрт энэ сарын 6-нд УДБЭТ-ын тайзнаа болно. Энэхүү тоглолтыг уран сайхны “Либра” киностуди, үе үеийн шавь нар, УДБЭТ хамтран зохион байгуулж буй юм. Ард түмэндээ “Алтан гургалдай” хэмээн алдаршсан Загдсүрэн 1933 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Наран гозгор” хэмээх газар нутгийн уугуул Аюушийн ууган охин болж мэндэлжээ. Түүний хөгжмийн цагаан толгой анх заасан багш нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав гуай юм. Түүнийг 1953 онд БНХАУ-д айлчлан тоглох урлагийн бүрэлдэхүүнд сонгож “Шаргын шаргын жороо”, “Дөрвөн настай халиун” ардын хоёр дуугаар,мөн хятад…
Монгол улсаас анх удаагаа “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу “If Only I Could Hibernate” бүрэн хэмжээний уран сайхны кино албан ёсоор шалгарсан. Улмаар “Баавгай болохсон” УСК өнгөрсөн 2023 оны тавдугаар сарын 21-ны өдөр Hibernate Каннд албан ёсоор нээлтээ хийж, Монголын уран бүтээлчид анх удаа Каннын улаан хивсэн дээгүүр алхсан билээ. Мөн үүнээс хойш олон улсын кино наадмуудад амжилт үзүүлсээр байгаа юм. Тэгвэл олон улсад өндөр амжилт гаргаж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Баавгай болохсон” уран сайхны кино энэ сарын 12-ноос /2024.01.12/ бүх кино театруудад гарахаар болжээ.
Дэлхийн тавцанд Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа “The Hu” хамтлаг шинэ оны босгон дээр Америкийн “Алтан дуун” шагнал хүртсэн байна. Тодруулбал, 2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар “Wolf totem” дуу нь шалгарсан байна. Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс (Recording Industry Association of America (RIAA)) “Алтан Рекорд” Чонон Сүлд дуундаа хүлээн авлаа. Энэхүү дуугаараа Хүннү Рок хөгжмийн урсгалыг дэлхийд тунхаглан Монгол улсаас хамгийн анхны удаа “Алтан Рекорд” авч салхийг хагалаж байна, ар араас нэмэгдэх рекордсийг тэсэн ядан хүлээж байна та бүхэндээ сайхан мэдээ, зүрх булиглуулсан дуунуудаар ирэх жил бэлэг барина хэмээжээ. Хамтлагийн уран бүтээлүүд нь анх түгсэн өдрөөс…
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны тэргүүлэгчдийн хурал 2023 оны 11-р сарын 16-нд болж ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон билээ. Хэдийгээр сар гаруй өмнө энэ шийдвэр гарсан ч Б.Нямжав тус үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн аваагүй байсан. Тэгвэл шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацааны дараа буюу өнөөдөр 2023 оны 12-р сарын 21-нд холбооны тамга тэмдэгээ албан ёсоор хүлээн авчээ. Б.Нямжав өмнө нь ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Түүний хувьд Төв аймгийн Баян сумын харьяат бөгөөд Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн түрүү “Богд хээр” азарганы эзэн, “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн, мөн…
2022-2027 онд Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэгд дуу, хөгжмийн салбар багтдаг бөгөөд энэ салбарыг бодлоготойгоор дэмжих, уран бүтээлчдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтыг Соёлын яамнаас тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин MCPP буюу Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн хамт олон болон дуу, хөгжмийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дуу, хөгжмийн салбарын нөлөөлөл болоод оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн “Дуу” төслийн явцын талаар Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвөөс танилцууллаа. Уулзалтын төгсгөлд дуу, хөгжмийн салбарын төлөөллүүдийн зүгээс Соёлын…