Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж энэ хүрээнд Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Соёлын яамнаас Монгол Улсын 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн иргэдэд соёлыг түгээн ажиллаж байгаа бөгөөд 20 дахь аймаг болох Дархан-Уул аймагт өнгөрсөн бямба гарагт Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл зочлон очиж нээлтийн арга хэмжээг эхлүүллээ. Дархан-Уул аймагт Монголын сор болсон олон уран бүтээл болон 30 гаруй уран сайхны киноны зураг авалтыг хийж байсантай холбогдуулан “Кинонд ээлтэй Дархан хот” уриан дор “Соёлын сэргэлт” аяныг зохион байгуулж байна. Мөн Залуучууд театрт Монгол Кино үйлдвэрийн тусгай үзэсгэлэн, соёлын бүтээлч…
Зохиогч: Урлаг
Соёлын тэргүүний ажилтан, Дуучин Алтангэрэлийн Хосбаярын “Гүйгүүл морь”, “Адуутай намар” ,”Бүжин бор” ,”Зоос бор”, “Богд дүнжингарав” зэрэг олон сайхан дуунуудыг фэнүүд нь шимтэн сонсдог. Тэрбээр түмэн олныхоо сонорыг мялааж “Богд хээрийн дуулал” уран бүтээлийн тоглолтынхоо товыг зарласан талаар өмнө нь дуулгасан билээ. Тэгвэл тус тоглолтын тасалбар худалдаанд гарч эхэллээ. Түмэн олныхоо халуун алга ташилтаас урам зориг авч цөөнгүй уран бүтээлээ хийсэн дуучин маань уран бүтээлийн тоглолтоо есдүгээр сарын 27-ны 19:00 цагаас UB PALACE -н концертын их танхимд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. “Богд хээрийн дуулал” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол групп ажилласан аж. Тоглолтын тасалбарыг www.ticket.mn онлайнаар захиалах бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9988-3031, 8050-5959 дугаараас лавлах боломжтой.
“Гүйгүүл морь”, “Адуутай намар” ,”Бүжин бор” ,”Зоос бор”, “Богд дүнжингарав” гээд олон сайхан дуунуудаараа түмэн олны хайр хүндэтгэл хүртсэн СТА дуучин А.Хосбаяр, СГЗ, Төрийн шагналт Ш.Гүрбазарын шүлэг хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн аялгуу “Богд хээрийн дуулал” шинэхэн уран бүтээлээ гаргалаа. Монгол төрийн наадмын 99, 100, 101 жилийн түрүү Богд хээр азарганд зориулан бүтээсэн дууг “V” студи клипийг нь бүтээж Баасансүрэнгийн Нямжав захиралтай “Монгол групп” ивээн тэтгэж Монгол түмэндээ хурдны босоо цагаан хийморь билэгдэж хишиг түгээн хүргэж байна. Энэ сарын 27-нд UB паласын концeртын их танхимд дуучин маань уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр ажилдаа шаргуу оржээ.
Японы Marie Claire сэтгүүлд жүжигчин Б.Барслхагвагийн өгсөн ярилцлага нийтлэгдсэн байна. Тус сэтгүүл нь монголын уншигчдад зориулан анх удаагаа гадаад хэл рүү орчуулж оруулсан ярилцлагыг уншигч танаа хүргэе. TBS сувгаар 7 хоног бүрийн ням гарагт ТВ драма “VIVANT” кино цацагдаж байгаа бөгөөд Масато Сакай, Хироши Абэ, Фуми Никайдо, Казунари Ниномияа, Тоүри Мацузака, Коүжи Якушо зэрэг гайхалтай жүжигчид тоглож байгаа билээ. Түүнчлэн кино өрнөж буй зохиомол орны зураг авалтын газраар Монгол улсыг сонгосон бөгөөд олон Монгол жүжигчид хамтран тоглосон. Тэдгээрийн дотроос гол дүрийн араас уйгагүй хөөцөлдөж яваа орон нутгийн цагдаа Чингисийн дүрийг бүтээсэн Монгол Улсын жүжигчин Батболдын Барслхагваг онцгойрон анхаарал татахуйц байсан. “VIVANT” киноны зураг авалтанд…
“Орфей” театрынхан өнгөрсөн онд АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Эл уран бүтээлийг М.Батболд найруулж, ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны загвар зохион бүтээгчээр О.Булган нар ажилласан. Түүнчлэн эл жүжгийн гол дүрээр жүжигчин О.Энхтуул оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг жүжигчнээр тодорсон. Тэгвэл “Broadway” театрын алдарт бүтээл тус жүжгийг шинэ нэр, шинэ бүрэлдэхүүн, шинэчилсэн найруулгаар дахин тоглохоор болжээ. Тодруулбал, “Бүгд чамд хайртай” жүжгийг ирэх есдүгээр сарын 1-нээс МҮЭСТО-нд толилуулах аж. Сэтгэхүйн комеди драм төрлийн эл жүжгийн гол дүрд О.Энхтуул, бусад дүрд…
Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш: -Даншиг наадмын хүрээнд соёл, урлагийн 7-8 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, нүүдэлчдийн нийслэл хэзээ үүсэж, хэрхэн хөгжиж, цаашид яаж хөгжих вэ гэх чиглэлээр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тус эрдэм шинжилгээний хуралд есөн орны 50 орчим эрдэмтэн, монгол судлаач хүрэлцэн ирж оролцох юм. Түүнчлэн нүүдэлчдийн нийслэл, даншиг наадмын үүсэл хөгжилтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг гадаад, дотоодын жуулчдад толилуулна. Мөн нүүдэлчдийн нийслэл ямар дуу хөгжимтэй вэ, уламжлалт дуу хуураа орчин үеийн хөгжмийн урсгалтай хэрхэн хослуулан хөгжүүлж байгаа вэ гэдгийг илэрхийлэх бүрэн хэмжээний шоу тоглолт зохион байгуулна. Уг тоглолтод Халимагийн алдарт туульч, дуучин…
Өмнөд Солонгосын загвар өмсөгч, олон нийтийн сүлжээний нөлөөлөгч , Instagram од Ssunbiki манай улсад найзуудынхаа хамт аялж Монгол орны зэрлэг онгон байгалиар цахим хуудсаа чимсэн. Тэрбээр Өмнөд Солонгос улсын plus size моделиудын дотроос хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог байна. Монгол бүсгүйчүүдээс дээрдэх юм алга гэж цахим сүлжээнд цагаахан атаархал дагуулсан Ssunbiki жижиг биетэй, хөх, бөгс жижигтэй Солонгос бүсгүйчүүдтэй харьцуулахын аргагүй төгс бие галбирынхаа ачаар жилд сая доллар орлого олдог байна. Түүнийг Монгол ирсэн сургаар ААН байгууллагууд хамтран ажиллах санал тавьж, салбарын сайд хүртэл хөл алдан хүлээн авсан билээ. Харин сая долларын орлоготой Ssunbiki болон түүний найзууд Грийн Групп-ын SUNSEA брэндтэй хамтран ажиллаж, постер зураг,…
Монгол туургатан залуусыг нэгтгэх, өв, уламжлал, хөгжим, хувцас загвар зэргээр дамжуулан соёлыг түгээн таниулах зорилготой “Жангар” фестиваль хэдхэн хоногийн дараа буюу наймдугаар сарын 5, 6, 7-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг, байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгуулагдах гэж байна. “Жангар” фестивальд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос төдийгүй ОХУ-ын Буриад, Өвөрмонголоос үе тэнгийн залуус зорин ирж оролцох юм. Монгол туургатан залууст хоорондоо танилцаж дотносох, найзалж нөхөрлөх, цаашлаад урт хугацааны хамтын ажиллагаа, бизнес, эдийн засгийн харилцааны суурийг үүсгэх боломжийг олгох “Жангар” фестиваль нь ашгийн төлөө бус учир энэ зуны хамгийн хямд такстай залуусын арга хэмжээ болж байна. Адал явдалд дуртай, агаар салхи, амьд…
Монгол улсын дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, зохиогчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон оюуны өмчөө хэрхэн хэрэглээнд оруулах, үнэлэх, хянах нэгдсэн системийг бий болгоход чиглэсэн “Монголын Дуу Хөгжим Бүтээгчдийн Анхдугаар Чуулган” анх удаа зохион байгуулагдлаа. Монголын рок попийн ахмад төлөөллүүд, шинэ залуу үеийн уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид болон студи, продакшны төлөөллүүд нэгдэж салбарын ирээдүйн чиг хандлага, хөгжлийн талаар ийнхүү чуулж, хэлэлцлээ. Тус чуулганд Соёлын сайд Ч.Номин, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал нар дуу хөгжим бүтээгчидтэй дуу хөгжмийн салбарын өнгөрсөн ба одоо, бусад орны жишиг сайн туршлагууд, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн талаар…
Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй мянган сонсогч фенүүддээ зориулан амжилттай зохион байгуулсан билээ. Тус тоглолтын дараа “Хурд” хамтлагийн мянга мянган сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давалгаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 07 дугаар сарын 11-нд 21:00-24:00 цагт зохион байгуулагдах “Улаанбаатарын үдэш 2023” үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглохоор болжээ. Ийнхүү 30 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогч, үнэнч фенүүддээ хүргэж буй “Хурд” хамтлаг наадмын…