Зохиогч: Урлаг

Дуучин Хүрэлээ “Чамдаа би хайртай” нэртэй шинэ клипээ цацлаа. Тэрбээр  гурав дахь бие даасан цомгоо шинэ онд олны хүртээл болгохоор зэхэж буйгаа дуулгалаа. Түүний шинэхэн клипийг үзэж, сонссон фэнүүд нь хайрын тухай сайхан үгтэй дуу нэгээр нэмэгдсэнд туйлын их баяртай байгаа бөгөөд сайхан клип болжээ хэмээн магтаалын үгээр мялаасаар байна. “Чамдаа би хайртай” дууны үгийг Ш.Хүрэлбаатар болон Анхаа, аяыг Айзам-2 хамтлагийн О.Хүрэлбаатар зохиосон бөгөөд XB продакшн, KHOS DOG продакшн хамтран клипийг бүтээжээ. Дашрамд дуулгахад, Гэгээн хайрыг магтан дуулах дуртай тэрбээр удахгүй гарах шинэ цомгоо “Melody of love” буюу “Хайрын аялгуу” хэмээн нэрлэжээ.

Read More

-Одоогоос 17 жилийн өмнө Монголын хамгийн анхны Pop A-capella & Beatbox жанраар дуулдаг хөвгүүдийн S4 хамтлаг байгуулагджээ- Монголын анхны Pop Acapella & Beatbox жанраар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийг фэнүүд нь сайн мэднэ. Тус хамтлаг анх 2006 оны наймдугаар сарын 24-нд байгуулагджээ. Хамтлагийн ахлагчаар өнөөг хүртэл Око ажиллаж яваа. Тэрбээр хамтлаг байгуулах мөрөөдөлдөө хөтлөгдөн оюутан байхдаа хоолой салгаж дуулах дуртай залуусын эрэлд гарчээ. Энэхүү хамтран дуулах залуусаа олох эрлээ оюутан байхдаа эхлүүлж СУИС-ийн хоёр оюутан, хөгжмийн бүжгийн коллежийн хоёр оюутантай санаа, үзэл бодол нийлснээр хамтлаг байгуулагдах эхлэл тавигджээ. Урлагийн салбарт тэр дундаа гал ассан рок попын тогоонд битбокстой акапелл төрөл жанраар дуулдаг анхдагч нь болон бүл нэмэн орж ирсэн…

Read More

Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан “Утгын чимэг 2023” наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Дорнод аймгийн Матад сумын Нутгийн зөвлөл хамтран Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа. 33 дахь удаагийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын нэгдүгээр шатанд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимагийн зохиолчдын 90 гаруй өгүүллэг иржээ. Өмнөх наадмуудад 30-50 өгүүллэг ирдэг байсныг зохион байгуулагчид дурдсан юм. Ингээд эцсийн шатанд 11 зохиолчийн өгүүллэг тунаж үлдэн Дорнод аймгийн Чойбалсан хотноо өгүүллэгээ дуудууллаа. Улмаар тэргүүн байранд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджавын “Тамга” өгүүллэгээрээ шалгарсан юм.…

Read More

Дуурийн театрт 20 жил уран бүтээлээ туурвиж яваа МУГЖ Ө.Уянга кларатурный сопрано партиг нуруун дээрээ үүрч яваа чадварлаг нэгэн. Тэрбээр Р.Леонкаваллогийн “Палячи” дуурийн гол дүр Недда, алдарт Доницеттийн “Лючия ди Ламмермур” дуурийн гол дүр Лючия, “Риголетта” дуурийн Жильда,  “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Аида” дуурийн Аида, “Тоска”-гийн Тоска Россинигийн “Севилийн үсчин” дуурийн Розина, “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатан, Тамина гүнж, “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүр, “Ламбагуайн нулимс”-ын Цэрэнлхамын дүр гэх мэтчилэн маш олон дүрийг Дуурийн театрынхаа тайзнаа дуулж, амилуулжээ. Дэлхийн тайзнаа Монгол улсынхаа нэрийг алдаршуулдаг түүнд монголынхоо дуурийн хөгжилд томоохон шинэчлэл хийж  жазз опера гэдэг зүйлийг гаргаж ирж, тоглолт хийх бодолтой олон жил явжээ. Тэгвэл түүний энэ том…

Read More

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлон дуулаачдыг өнгөлдөг МУГЖ Ө.Уянга тодорхой бус шалтгаанаар ажлаас халагдсан тухай мэдээнд олон мянган фэнүүд нь харамсаж байлаа. Тэгвэл тэрбээр ажлаасаа халагдах тушаал аваад яахаа мэдэхгүй шууд л театрынхаа үйлдвэрчний эвлэлд хандсан байдаг. Ингээд хуулийн зөвлөгөө авч, өмгөөлөгчтэй уулзаж шүүхэд ханджээ. Уг асуудлын дагуу шүүх хурал болж, шийдвэр иргэн Ө.Уянгын талд гарсан баярт мэдээг бид өмнө нь дуулгаж байсан билээ. Түүнийг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсүгэй гэсэн шийдвэр гарсанаар өдгөө ажилдаа оржээ. Дэлхийн тайзыг эзэгнэж хоолойн цар хүрээгээрээ гайхагддаг дууч бүсгүй маань жазз, поп…

Read More

Sweetymotion хамтлаг УГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарсан “ШИНЭ ЖИЛИЙН ДУУ” хэмээх уран бүтээлийнхээ шинэ клипийг цацлаа.  Сүүлийн таван жил гаруй тайзнаа гараагүй байсан тэд Mongolia Entertainment бүжигчидтэй хамт шинэхэн клипэндээ тоглож фэнүүддээ гэнэтийн бэлэг барилаа. Шинэ клипийг нь үзсэн үзэгчид нь “Хүүхэд насны дурсамжаараа аялаад маш сайхан байна” хэмээгээд дараагийн шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буйгаа уламжлаад авна лээ. “Шинэ жилийн дуу”-ны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг хөгжмийн зохиолч, УГЗ Б.Чинбат зохиосон бөгөөд MCS property 30 жилийн ой, Emotion, Чинбаа and On & Off production хамтран бүтээжээ.

Read More

Хархорум кино наадам нь бүс нутгийн хил хязгаарыг давж, Төв Азийн эрч хүчит газар нутгийг өлгий болгон дэлхийн кино уран бүтээлчдийг нэгтгэх зорилгыг өвөртөлсөн билээ. Бидний алсын хараа бол дэлхийн өнцөг булан бүрээс кино бүтээгчдийг олон янзын түүх, соёл, кино урлагийн илэрхийллүүдээ энэхүү огтлолцолд нэгтгэхэд уриалан дуудаж, оролцоог нь хангасан, хүчирхэг платформыг бий болгох явдал юм. Ингэснээр бид дэлхий даяарх уран бүтээлчдийг өөрсдийн түүх, бүтээлээ хуваалцах таатай орон зайг бий болгох зорилт дэвшүүлсэн. Кино уран бүтээлчдийг дэлхий дахинаа алдаршуулах нэгдмэл зорилгынхоо хүрээнд дэлхийн тавцанд Монголын кино урлаг, уран бүтээлчдийг таниулах, өргөмжлөх, кино урлагаар дамжуулан Монголын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг…

Read More

16 дах удаагийн “Азийн олон улсын хүүхдийн кино наадам” ирэх арванхоёрдугаар сард Японы Хёого мужийн Минами Аважи хотод болно. Тус наадмын Монгол улс дахь урьдчилсан шалгаруулалтыг СУИС-с эхлүүлжээ. Энэ удаагийн наадмын сэдэв нь МИНИЙ ХҮСДЭГ ЗҮЙЛ…бөгөөд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид,  Коосэн технологийн коллежийн 1-3-р дамжааны оюутнууд, МСҮТ-ийн 1-3-р дамжааны оюутнууд оролцох боломжтой юм. Бүтээлийн шалгуур: • Зохиол, зураг авалт, найруулга, эвлүүлэг нь бүгд хүүхдийн өөрийн бүтээл байх. Жүжигчнээр том хүн тоглуулж болно. • Мэргэжлийн бус камер, ухаалаг утас, таблет зэргийг ашиглах, • 3 минутаас хэтрэхгүй хугацаатай байх. 3 минутаас хэтэрсэн бүтээлийг агуулгаас үл хамааран хүлээж авахгүй, • Яриа, текст, тайлбар аль болох оруулахгүй байх,…

Read More

Соёлын сайд Ч.Номин дэлхий даяар 1.6 тэрбум хэрэглэгчтэй “Тикток” компанийн олон улсын бодлого, төлөвлөлтийн захирал Даниел Рютэй уулзлаа. Уулзалтаар “Тикток” олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах, хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Түүнчлэн “Тикток” цахим сүлжээнд монголын контент бүтээгчдийг олон улсын зах зээлд танигдахад туслах, тус цахим сүлжээнд олон сая дагагчидтай контент бүтээгчдийг Монгол Улсад урьж, Монгол Улсын талаар контент бүтээх зэрэг асуудлаар ярилцав. Мөн уулзалтаар “Тикток” компанийн олон улс дахь бодлого, төлөвлөлтийн захирал Даниел Рю БНСУ-ын Бусан хотноо болох олон улсын контент бүтээгчдийн форумд Монгол Улсын контент бүтээгчдийг оролцохыг урилаа. “Тикток” аппликейшн дэлхий даяар 1.6 тэрбум, идэвхтэй 1.1 тэрбум хэрэглэгчтэй олон нийтийн цахим…

Read More

Соёлын сэргэлт-2023 аяны Соёлын ажилтнуудыг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтын хүрээнд Орлон тоглогчдийн сургалтыг Дархан Уул аймгийн спортын төв ордонд зохион байгуулж аймгийн хүүхэд, залуусыг хамруулсан байна. Сургалтын сургагч багшаар Орлон тоглогчдын Mongol Stunt Team ажиллажээ.. Сургалтаар орлон тоглочийн үүрэг, ажиллагаанд баримтлах зарчим, анхан шатны техникийн арга зүйг нийт 13 хүүхэд, залууст зааж, мэдээлэл хүргэн энэхүү мэргэжлийн талаар олон сонирхолтой сэдвийн хүрээнд яриа өрнүүлжээ. Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд кино урлагийн салбарт олон ахиц гаргаж буй. Түүнчлэн кино урлагийн салбарт орлонтоглогч ямар чухал гэдгийг ч мэдрүүлсэн олон ажил харагдаж байгаа бөгөөд манай улсын орлон тоглогчдын Mongol Stunt Team нь гадаадын хэд хэдэн уран бүтээл дээр…

Read More