Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг балет” энэ сарын 25-ны өдөр 17:00 цагаас тавигдах ажээ. Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетэд олон жилийн өмнө нас эцэслэсэн хоёр баатрын булшны нэгэн дээр цэцэг, нөгөө дээр нь шарилж ургасныг харуулж үзэсгэлэнт Урангоо бүсгүй эхний булшны дэргэд тэргүүнээ гудайлган зогсож тэр нэгэн эмгэнэлт өдрийг дурсан санаж буйгаар түүх эхэлдэг ажээ.
Зохиогч: Урлаг
МХОрдонд -17:30 цагт Японы эзэн хааны ордны хөгжим болох 1400 жилийн түүхтэй Гагакү-ийн тоглолт
МҮЭСТО-нд -19:00 цагт Эмоци продакшины хошин шог “Тоглож болохгүй тоглоом ”
Тэнгис кино театрт -“Донор” МУСК, “Содура” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино, “Анчид” МУСК, “Галзуу хурд 7” УСК, “Хөгжилтэй өдөр” МУСК, “Үндэсний баялаг” УСК
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 3. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, 1 цагаан мэнгэтэй улаагчин Туулай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана.
Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгаар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан аймгийн алдарт уяач болчихлоо хэмээн найзууддаа дуулгасан. Тэгвэл энэ нь түүний “дэггүйтэл” байсан гэнэ шүү. Тодруулбал, “Алдарт уяач болоогүй шүү. Найзынхаа малгайг өмсөөд зургаа авахуулсан юм” гэж тайлбар хийлээ. Түүнд баяр хүргэсэн хүмүүсийн сэтгэлийн мэндчилгээ уг тайлбарыг хийсэн ч тасрахгүй байгаа аж.
“Хар сувдны нууц” уран сайхны киног хэзээ нээлт ирэх тавдугаар сарын 01-нд болно. Тэгвэл тус кино группын хамт олон олон нийтийн дунд нэгэн уралдааныг зарлажээ. Тодруулбал, Vine бичлэгт оролцогчид бичлэгээ явуулж эхэллээ. Та бүхэн бичлэгтээ “Хар Сувдаа юу” гэдэг өгүүлбэрийг заавал оруулсан байх ёстой гэнэ. L&S ялагч I phone 6S-н азтан болох юм. Мөн 10 хүнд нээлтийн урилга бэлэглэх ажээ.
Шинэхэн өглөөг эрч хүчтэй угтаж буй бүсгүйчүүд мөн залуустаа зориулан хайртдаа гэр бүлдээ хийж өгөх амтат шэйкний жорыг хүргэе.
“Мисс Россия” тэмцээний тэргүүн байрны шагналт София Никитчукийн зургуудаас
Хөгшрөхөөр хүн орж ирдэггүй айл болдог юм байна. Тэгээд л үеийнхэн ч өнгөрөөд л, утас ч дуугарахаа болих юм даа.
Нэг жаалхан хархүү цахилгаан бичихээр орж ирлээ. Хүний мөрөөс болсон хөгшин бид хоёр гэрлийн байцаагч тэр хүүтэй хэдхэн үг солих санаатай хэрэндээ бас хөөрхөн өрсөлдлөө. Тэгээд хэлсэн үгийг нь сонсож чадалгүй алдчих вий гэсэндээ би байцаагч залуугийн аманд чихээ дөхүүлээд:
