Улаанбурхан нь бүх дэлхийд тархсан өвөл хаврын улиралд ихэсдэг 8-10 жилийн үечлэлтэй амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан уг өвчлөл нь ихэсч байгааг ард иргэд анхааралдаа авна уу.
Зохиогч: Урлаг
Увс аймгийн түүхт 90-н жилийн ой тохиож олон сайхан арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буй талаархи таатай мэдээллүүд сонсогдож нугтийн уугуул суугуул иргэдийн сэтгэлийг гэгэлзүүлэх болсон. Тэгвэл өнөөдөр бас нэгэн сайхан мэдээлэл ирсэн нь, Увсынхан нутгийн охиндоо туслахаар хандивын тоглолт хийхээр болжээ. Тодруулбал Баруунтуруун сумын харъяат Энхцэцэг хэмээх бүсгүй нэн яаралтай Энэтхэг улсад очиж хагалгаанд орохоор болжээ.
Монгол улсын филармони Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Novel Melody” цөөхүүл хөгжмийн концертоо толилуулах гэж байна. Орчин цагийн хөгжмийн зохиолчдын өвөрмөц бүтээлүүд нэг дор эгшиглэх гайхамшигт үдэш 4 дүгээр сарын 17,18 нд Улсын филармоны концертийн их танхимд болох ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99045517, 70148012 утаснаас лавлаж болох юм байна.
УФилармонид -18:00 цагт “Novel melody” цөөхүүл хөгжмийн тоглолт
МБӨргөөнд -19:00 цагт “Тэнхээт эрсийн тэнгэрлэг аялгуу ”бөхчүүдийн урлагийн тоглолт
СТӨргөөнд- 19:00 цагт Мөрөөдлийн театрын “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” хошин шог
Тэнгис кино театрт -“Аюултай харилцаа” МУСК, “Содура” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино, “Анчид” МУСК, “insurgent сэтгэлийн дуудлага” УСК, “247 градус”
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 28. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, 5 шар мэнгэтэй харагчин Гахай өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, Төв нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Аврора фильмийн бүтээл “Учрал” уран сайхны кино энэ сарын 24-нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байгаа. Тиймээс өчигдөр буюу /2015.04.15/-нд мэргэжлийн уран бүтээлчдийн урьж оролцуулан урьдчилсан үзлэг хийлээ.
АНУ-ын Виржиниа мужийн Норфолк дахь “Sentara General Hospital” эмнэлэгт үхлүүт байгаа Тагнуулын төв газрын ажилтан асан 78 настай Норманд Ходжес дуулиант мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр 1959-1972 оны хооронд ТТГ-ын 37 захиалгат аллагын гүйцэтгэгчээр ажилласнаа дэлгэсэн юм. Норманд Ходжес ТТГ-т 41 жилийн турш дээд түвшний тусгай мэргэжилтнээр ажиллажээ. Онц мэргэн буудагч, тулааны урлагийн мастер, тэсрэх бодис, хор хэрэглэх гойд чадвартай түүнийг ТТГ-аас гадна бусад тусгай албад ч АНУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүсийг устгахад ашигладаг байсан гэнэ.
Сансарын тойрог замд нисч яваа сансрын нисгэгч аавдаа илгээсэн нэгэн америк охины ил захидлыг харуулсан бичлэг хэдхэн хоногийн дотор YouTube дээр 10 орчим сая удаа хүмүүс үзсэн гэх дээд амжилтыг тогтоожээ. Уг арга хэмжээг зохион байгуулагчид хэдэн арван автомашиныг дайчилсан байна.
