Зохиогч: Урлаг

Өдөржингөө ядруу байгаагаа эрт сэрснийх гэж бодож байна уу? Хангалттай их унтаж авах нь чухал ч бас чанартай унтах хэрэгтэй гэнэ. Хүн хөгшрөх тусам нойрны дэглэм алдагдаж унтахад улам л хэцүү болдог. Орой унтах гэж тайвшруулах эм уухгүйгээр бат бөх нойрсох боломжтой. Юу ууж идэхээс эхлээд хэзээ телевиз үзэж дасгал хийх гээд бүхий л жижиг сажиг зуршлууд нойронд янз бүрийн нөлөө үзүүлж байдаг. Бат бөх унтаж амрахыг хүсвэл дараах хуваарийг мөрдөөд үзээрэй. 06:30 – Сэрүүлгээ хойшлуулах хэрэггүй Сэрүүлэг дугарсны дараа snooze хийж 10-15 минут унтах сайхан байдаг ч яг үнэндээ ингэх нь хүнийг илүү ядраадаг байна. Энэ хооронд бие чинь…

Read More

5 сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос хэвлэл мэдээллийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, үе үеийн сэтгүүлчид, сэтгүүлзүйн салбараар суралцаж байгаа оюутнуудыг хамруулсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилд ороод байна. Энэ ажлын хүрээнд тус холбооноос санаачлан“Монголын цахим сэтгүүл зүйн хөгжил” сэдвийн дор сэтгүүлзүйн салбараар суралцдаг оюутнууд, сургуулиа төгсөөд 1-2 жил салбарт ажиллаж байгаа шинэ залуу сэтгүүлчдийг хамруулсан нийтлэлийн уралдааныг зохион байгуулахаар болжээ.

Read More

Дэлхийн болон монголын шилдэг киноны дуу хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолт өнөөдөр 19 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Оскарын шагналт James Bond 007 киноны Skyfall, Breakfast at Tiffany’s киноны Moon river, The Wizard of OZ киноны Over the Rainbow,Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible гэх зэрэг олон сайхан дуу хөгжмүүд эгшиглэх ажээ.

Read More

“Контемпорэри урлагийн тухай” 10 цуврал лекцийг Их Британи улсын Лийдс Метрополитаний Их Сургуулийг Орчин Үеийн Урлагийн бүтээлийн Магистр болон Докторын зэргийг хамгаалсан уран бүтээлч, куратор, ВАНЖИЛ Урлагийн төвийн захирал Др.Ц.Цэндпүрэв уншина.

Read More

Энэ сарын 18-ны өдөр суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг тоглох гэж байна. Олон улсын театрын өдрийн тохиолдуулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дөрвөн бүлэг долоон үзэгдэл бүхий дуурийг театрынхан тоглох юм. Удирдаачаар Жиндон Кэй ажиллах гэнэ. Хэдийнэ манай үзэгчдийн танил болсон Америк удирдаач энэ сарын 21-нд Монголд ирсэн бөгөөд тоглолтынхоо бэлтгэлийг 100 хувь хангаад байгаа гэнэ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 27. Бархасвадь гараг.Шувуун хушуут одтой, 6 цагаан мэнгэтэй хар Нохой өдөр.

Read More

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Монголын тал нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Read More

Хэдийгээр дөнгөж хорь шүргэж яваа ч хичээл сургуулийнхаа хажуугаар олон сайхан уран бүтээлд гол болон туслах дүр бүтээгээд амжсан овсгоотой жүжигчин Мишээлтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

Read More

Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болж нэгэн үе залуусын харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг нь Нара. Урлагийнхан дундаа шулуун яриатай тэрбээр шоу ертөнцөд хөл тавьж нэг хэсэг хөтлөгч хийсэн. Хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг дууч бүсгүй сүүлийн үед олон эмэгтэйчүүдийн сэтгэлд их таалагдах болсон. Өмнө нь ч шулуухан зангаараа танигдсан тэрбээр өөрийнхөө чадах, мэдэх бүхий л зүйлээ цахим найзуудтайгаа хуваалцдаг сайхан зантай нэгэнн.

Read More