Хятадын Гуандун мужид амьдардаг 20 настай Ян Тай бүсгүй хоёр жилийн дотор 45 кг жин нэмжээ. Тэрээр найз залуутайгаа болзож эхлэхдээ туранхай, хөөрхөн бүсгүй байсан бөгөөд олон ч эрчүүд түүнд татагддаг байсан гэнэ. Энэ байдалд дургүйцсэн Ю Пан найз бүсгүйдээ өдөр бүр илчлэг ихтэй хоол хүнс идүүлэх болсон бөгөөд түүнийг таргалуулахын тулд багагүй мөнгө зарцуулснаа ярьсан байна.
Зохиогч: Урлаг
“Мартагдашгүй намар” уран сайхны киноны эсрэг дүр болох Туул охины дүрд Ч.Очгэрэл тоглож олны танил болсон. Гэхдээ тэрбээр үүнээс өмнө “Universe Best Songs 2011” наадамд оролцож анх олонд танигдсан.
“Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж байсан Т.Аминаг өдгөө танихгүй хүн ховор. Бяцхан охин том болж “Universe best songs” наадамд оролцож шаггүй дуучин болсон гэдгээ батлан харуулж чадсан авьаслаг эмэгтэй дуучдын нэг.
Хөвч тайгын нууцлаг амьдарлыг өгүүлэх “Содура” кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Хөвчийн тайга, цаатан иргэдийн өвөрмөц зан үйл, гайхалтай байгалийн зураглал, өв соёл нь бүдгэрч буй тэдний амьдралыг “Содура” киноноос үзэх боломжтой билээ
Залуу жүжигчин Батушка /Т.Баттулга/, хөөрхөн хэмээн дуудагддаг Дөлгөөн нар хамтран энэ хаврын хамгийн анхны романтик кинонд хайртай хосуудын дүрийг бүтээгээд байна. Үзэл бодол, хоёр өөр орчинд өсөж төрсөн ч хайр хэмээх гайхалтай завин дээр тэд хамтдаа аялах болно.
Монголчууд Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийг андахгүй, тоглолтыг нь алгасдаггүй. Өдгөө уламжлал болсон төрсөн өдрийн тоглолт хийх санааг анх ая зохиогч, продюсер Б.Ангирмаа найз нь санаачилж байжээ. Харин ес дэх удаагийн төрсөн өдрийн тоглолтоо “Сэхүүн салхи” хэмээн нэрлэж, 4 дүгээр сарын 20-нд буюу нэг дэхь өдөр Монгол Бөхийн өргөөнд хийхээр товлосон билээ.
Монголын нийтийн дууны урлагт шинэ залуу чадварлаг дуучид шил дараалан гарч байгаа билээ. Тэдний нэг болох хос дуучин Өлзийбаяр, Загарсүрэн нар юм. Тэд 2013 онд хөгжми бүжгийн коллежийг дүүргэсэнээс хойш уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд тэдний анхны бүтээл нь Л.Эрдэнэ-Очирын үг, Ж.Эрдэнэ-Чулууны ая “Хайрын шивнээ” дуу ажээ.
2011 онд Баярцэцэг хэмээх нийгмийн идэвхитэй бүсгүй болон гадаадад тѳгсѳѳд ирсэн хэсэг залуусын санаачилгаар байгуулагдсан “Гадаадад төгсөгч монгол манлайлагч залуусын холбоо”-ны үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжиж буй. Эдүгээ энэхүү сайн дурын холбооны Ерөнхийлөгчөөр Барилгын материал үйлдвэрлэлийн “Баб инвест ХХК”-ний ерөнхий менежер Б.Мандухай ажиллаж байна.
СИТИ дээд сургуулиас Ерөнхий Боловсролын Сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Сити дизайн” 2015 наадам 4 дэх жилдээ амжиллтай болж өндөрлөлөө.
