“Дэлхийн аз жаргалын өдөр”-ийг тохиолдуулан “Гэгээн үйлстэн” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Нийгмийн хэв журмаас эхлээд хүмүүсийн оюун санааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, эерэгээр манлайлж буй байгууллага хамт олон, хувь хүмүүсийн энэ үдэш шалгаруулсан юм. Нийтдээ 45 байгууллагаас дөрвөн номинацид 18 байгууллагыг шалгаруулж “Гэгээн үйлстэн”-ээр тодрууллаа.
Зохиогч: Урлаг
Урлагийн салбарын хамгийн том шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох Гэгээн Муза-2015 наадам энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх 5-дугаар сарын 17-23-ны өдрүүдэд үргэлжлэх нь ээ. Одоогийн байдлаар тус наадамд нийт хот, хөдөө орон нутаг, олон улсаас гээд 47 бүтээлийг ирүүлээд байгаа бөгөөд тус бүтээлүүдийг хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг гэж 4 ангилан шүүх ажээ.
Таныг гүн бат унтаж байхад нь “хүсэл биелүүлэгч шидтэн” ирээд яаравчлан босохыг тушаавал нойрноосоо сэрч чадах уу. Түүний тушаалыг биелүүлж байртай болохыг хүсэх үү?
Өнөөдөр аргын тооллын 2015 оны гуравдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 07. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин Үхэр өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана.
Зүүн зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуура шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын сав газраар өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн , Алтай, Хангайн уулархаг нутаг, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Үзэгчдийг олон сайхан уран бүтээлээрээ байлдан дагуулж яваа “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид инээдмийн баярын тоглолтыг нээхээр нэгдлээ. Хүн бүрт баяр баясал, инээд хөөрийг бэлэглэж яваа авьяаслаг залуус тун удахгүй тохиох “Инээдмийн баяр”-аар үзэгч түмэнтэйгээ дахин уулзах нь ээ.
Мундаг охин байна /Бичлэг/
АНЧИД УСК-ны дуу “Санахдаа”
Дуучин Селин Дион өчигдөр “ABC News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ уйлсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Миний зүрх зогсох гээд байна. Яагаад гэж үү. Миний нөхрийн бие өдрөөс өдөрт доройтож байна. Би өдөр бүр шаналал, айдастайгаар цаг хугацааг даван туулж байна. Орой унтах бүртээ өглөө нөхөр минь сэрэх болов уу гэсэн айдас намайг зовоосоор.
“Өдрийн сонин”-ы өнгөрөгч долоо хоногийн мягмар гаригийн дугаарт доктор Г.Өнөрбаяр чөлөөт хэвлэлд маш харгисаар нөлөөлж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эрхэнд ноцтойгоор халдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн тодорхой заалтуудын талаар яриа дэлгэсэн. Эрүүгийн болон Зөрчлийн тухайн хуулиуд энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Уг хоёр хуулинд чөлөөт хэвлэлийг тас багалзуурдсан, сэтгүүлчдийг боомилсон, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ор үндсээр нь, сууриар нь байхгүй болгох гэсэн харгис заалтууд тусгагдсан юм.
