Өнөөдөр аргын тооллын 2015 оны гуравдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 07. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин Үхэр өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бодлоготой байх өдөр. Шинэ эрчим хүч ба шинэ санааны урсгал ирэх ба эдгээрийг хэрэгжүүлэх нь таашаал авчирна. Гэвч хэмжээ хязгаарыг санаж бүх эхлэлд алтан дундажийг барих хэрэгтэй. Өөрийн хамтрагчаа магад өнөөдөр эцэслэн сонгож болно. Үүний үрдүнд таныг сүүлийн үед орхихгүй байгаа мөрөөдлүүдийг биелүүлж болох юм.
Үхэр (4/20-5/20)
Нээлт хийх, гэнэтийн эргэлт гарах буюу сансрын энерги хувиран өөрчлөгдөх өдөр. Аян замд гарах, танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Мөн хоолны хордлого болохоос сэргийл. Их ажиллах, эрүүл мэндийн байдлаа үл хайхарснаас болж мэдрэлийн ядаргаа тусч, өвчилж болзошгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд санхүүгийн том алдагдал нүүрлэх төлөвтэй. Хуучин танилтайгаa уулзвал таны хувь заяанд гэнэтийн эргэлт гарна.
Хамтатгах (5/21-6/21)
Бүтээж туурвих үйл хэрэгт урьдын адил таатай хэвээр байна. Амьдралын эрч хүч маш өндөр түвшинд байна. Ер бусын ямар нэгэн зүйлийг бүтээн бий болгох боломж гарч ирнэ. Бусдыг ятган хүлээн зөвшөөрүүлэх чадвар тань хүчирхэгжиж байна. Аливаа хамтын ажиллагаанд нөлөө бүхий хүн байж чадах бөгөөд үүнтэй холбоотойгоор таны хувийн амьдрал өөрчлөгдөх нь дамжиггүй.
Мэлхий (6/22-7/22)
Мөнгө санхүүгийн асуудал төдийлөн өөрчлөлтгүй байна. Гэнэтийн орлого орж ирэх боловч амар хялбар олдсон хоол амтгүй гэгчээр ирсэн замаараа буцаж гарах магадлал өндөр байна. Бизнесийн хүрээний эрэгтэй үхрийн орднынхонд энэ өдөр аз одыг амлаж байна. Удирдах албан тушаалтан аль эсвэл тэнгэрийн бошгын дэмжлэг тэдэнд туслах магадлалтай. Эмэгтэй мэлхийн орднынхон хайр дурлалын асуудалд амжилттай байна. Хаана ч очсон тэднийг баяр хөөртэйгээр хүлээн авах нь дамжиггүй
Арслан (7/23-8/22)
Байр сууриа бэхжүүлэхэд таатай өдөр. Санаачлагатай, шаргуу бай. Найз нөхдөөс тусламж ав, эс бөгөөс та амжилтад хүрэхгүй. Эхний үед үйл явдал таны хүссэнээр өрнөхгүй байж болно. Харамсалтай нь үүнийг өөрчлөх гэсэн хичээл зүтгэл тань талаар өнгөрнө. Бүү ай, таныг хэн ч хуураагүй. Харин ч та хайртдаа зориулдгаасаа бүр ихийг авах болно.
Охин (8/23-9/22)
Уран бүтээл туурвихад таатай өдөр. Амьдралын эрч хүч урьд өдрүүдийн адилаар доод түвшинд байна. Гэвч Буд гарагын ивээл мэргэжлийн ажилд сайнаар нөлөөлөх, найз нөхдийн харилцаа, ер нь цаашдын хувь заяанд тань эерэгээр тусах болно. Ямар нэгэн онцгой зүйл бүтээж, шинэ нээлт хийж ч магадгүй. Тэвчээртэй байж, сөрөг сэтгэл зүйн хөдөлгөөндөө бүү захирагдаарай. Эерэг ухамсар, хамтран зүтгэгчдээ үнэмшүүлэх арга барил, нээлттэй ил тод харьцаа тань эхлүүлсэн бүх зүйлээ амжилттай дуусгахад тусална.
Жинлүүр (9/23-10/22)
Ачаалалтай өдөр. Ихэнх хүмүүс сэтгэл хөдлөлөө бодлоготой байлгахгүй бол хүсээгүй зүйл уруу тэмүүлж сэтгэл гутралд орж болзошгүй. Өнөөдөр усан сан эсвэл устай ойр байснаар таны сэтгэл санааг тогтвортой байлгана. Таны романтик байдал ихэссэнээс хүнд байдалд орж болзошгүй. Хайр дурлалтайгаа учрагсад сэтгэл зүрх нь шархална. Тиймээс таагүй зүйлүүдээс хол бай.
Хилэнц (10/23-11/21)
Хоёрдмол өдөр. Өдрийн эхэн хагаст ямар ч ажилд хөрөнгө оруулалт бүү хий. Оддын таагүй байрлал нь санхүүгийн гарз гарлагад хүргэж мэднэ. Харин өдрийн хоёр дахь хагаст ажлын бүтээмж дээшлэх магадлалтай. Найз нөхдийнхөө харилцааг эргэн харах зайлшгүй шаардлага гарч магадгүй. Хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Түүнчлэн хулгай дээрэмд өртөх, бэртэл гэмтэл авахаас сэргийлээрэй.
Нум (11/22-12/21)
Шүүмжлэлтэй өдөр. Бат бөх харьцаанд энгийн шалгууртай тулах өдөр. Сэтгэл хөдлөл тань түгшүүртэй байна. Гэр бүлийн байдал хоёрдахь төлөвлөгөө руу орох болно. Урьдын танил байгаад ойрын хугацаанд холбоо тасарсан найз тань гэнэт гарч ирэх бөгөөд тэр танд өөрийн чинь дутагдлыг шүүмжилнэ. Энэ нь хэдийгээр шүүмж боловч авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Сэтгэлийн эмзэглэлд өртөж таагүй зүүд зүүдэлнэ.
Матар (12/22-1/19)
Таны амьдралын үйл явцын эргэлт нь таниас энэ өдөр олон зүйл шаардана. Өмнө нь таны шийдэгдээгүй болон хийж гүйцээгээгүй ажлаа хийж дуусгахыг таниас шаардана. Та бүгдэд хэрэгтэй хүн байх болно. Хувь заяа таныг сорьж туршина, энэ үед хамгийн дотны, итгэлт хүнтэйгээ байхыг хичээ. Түүний зөвлөгөө маш үнэ цэнэтэйг та хожим ухаарна. Өөрийн биеийн байдал, ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавь.
Хумх (1/20-2/18)
Таагүй өдөр. Нийтээр заншиж тогтсон ажилд бүтээлч бодол санаагаар хандана. Гадны нөлөөнд бүү авт, бусад хүн юу гэхийг бүү сонс. Ажил дээр болон гэртээ өөрийн нэр хүндээ хамгаалаарай. Тооцоогүй гэнэтийн зарлага гаргахаас сэргийл одоохондоо таны түрийвч нимгэн байгаа. Энэ ордны хүүхэд болон гэр бүлийхэн амжилтаар дүүрэн байна.
Загас (2/19-3/20)
Таагүй өдөр ялангуяа энэ ордны эрчүүдэд. Амьдралын идэвх хамгийн доод цэг дээрээ байна. Өглөөнөөс эхлэн үл ойлголцол, зөрчилдөөнтэй байна. Ойр дотны хүн тань таагүй мэдээг дуулгах эсвэл мэргэжлийн хүрээнд азгүйтэлд хүрнэ. Тооцоолоогүй үрэлгэн байдал гарах эсвэл санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна.