Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мөрөөдлийн театрийн “Social эвлүүлэг” тоглолт нээлтээ хийлээ
Нийгэм

Мөрөөдлийн театрийн “Social эвлүүлэг” тоглолт нээлтээ хийлээ

Урлаг Урлаг04/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
19706089342017-10-04-11-01[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын хошин урлагийн шилдэг продакшны нэг болох “Мөрөөдлийн театр”-ын  уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолт “Social  эвлүүлэг” нэртэй  энтертайнмэнт шоу тоглолтоо энэ сарын 29-нд нээж үзэгч түмнээ байлдан дагуулсаар байна.

   Дуу бүжиг, энтертаймэнт, элдэв сюрпризээр дүүрэн “Social  эвлүүлэг” инээдмийн шоу  тоглолтыг үзэгчид халуун алга ташилтын дор, сэтгэл хангалуунаар хүлээн авч байна.

373A6831-600x400

   Мөрөөдлийн театрын  “Social  эвлүүлэг” тоглолтод урилгаар  булдруу нэрээрээ алдаршсан  А.Өсөх-ирээдүй, “ Цэцэг” хамтлагийн дуучин СТА  Ч.Батболд, дуучин  СТА А.Түмэн-Өлзий  нар урилгаар оролцож өөрсдийн уран бүтээлийн дээжээс өргөн барилаа.

87777

5

   “Мөрөөдлийн театр”-ын шинэ тоглолтын нээлт үзэгч  олны халуун алга ташилт дунд өндөрлөсөн юм. Нээлтийн тоглолтын дараа үзэгчдийн сэтгэгдлийг сонслоо.

У. Цэрэнжав: Сайхан тоглолт болж байна. Инээлээ, дагаж дууллаа. Манай байгууллага ахмад настнуудаа хүлээн аваад тоглолт үзүүлж байгаа юм. Сэтгэл өндөр сайхан байна. Тоглолт хийсэн хүүхдүүдийнхээ уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье, эмээ нь

Ч.Сэргэлэн: Эвлүүлгүүд үнэхээр таалагдлаа. Дагаж дуулсаар л гарч ирлээ. Өнөөдрийн тоглолт их сайхан боллоо. Баярлалаа, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчиддээ.

Л.Болорчулуун: “Мөрөөдлийн театр”-ын анхны тоглолтыг ч бас үзэж байлаа. Өнөөдөр бас сэтгэл хангалуун байна. Энэ тоглолтыг үзэх гэж байгаа бол зорин ирээрэй гэж хэлмээр байна.

Тус тоглолт өдөр бүр Соёлын төв өргөөнд 19 цагаас тоглогдох бөгөөд тасалбарын үнэ 13000 төгрөгийн үнэтэйгээр СТӨ-ний билетийн кассаар борлуулагдаж байна.

Ингээд  хошин  урлагийг шимтэн үзэгч та бүхэндээ“Social  эвлүүлэг” инээдмийн  энтертайнмэнт  шоу тоглолтын сонирхолтой рекламыг хүргэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи”-ийн Чан Со Хи Монголын компанитай заргалдаж байна

30/03/2026

Ханде Эрчел хар тамхины хэргээр баривчлагдаад суллагдав

30/03/2026

Пол Маккартни шинэ цомгоо ирэх сард цацна

30/03/2026

“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Парист нээгджээ

30/03/2026

McDonald’s нь “K-Pop Demon Hunters”-тай хамтран Saja Boys болон HUNTR/X-c сэдэвлэсэн менюг гаргалаа

30/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.