Зохиогч: Урлаг

Вердийн “Травиата” дуурь энэ сарын 28-ны өдөр УДБЭТ-ын тайзнаа 17.00 цагаас тоглогдох гэж байна. Тус дуурийн гол дүрүүдэд П.Домингогийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт, Дэлхийн шилдэг дуучин Э.Амартүвшин, Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Анхбаяр, Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа, Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, залуу дуучин Г.Шижирболд зэрэг дуурийн театрын шилдэг залуу уран бүтээлчид тоглох аж.

Read More

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б. Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” II бүлэг, 4 үзэгдэлт балет УДЭТ-ын тайзнаа ирэх сарын 1-нд тоглогдоно. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг тус балетээр үзүүлэх болно.

Read More

Тэнгис кино театрт – “Fiftyshades of grey” УСК, “Танхай тээгч” МУСК, “Бархасвадийн мандалт” УСК, “Надад итгээч” МУСК, “Хүүхэлдэй” аймшгийн МУСК, “Хамтран амьдрагч” МУСК, “Spongebob” хүүхэлдэйн кино, “Аюултай харилцаа” МУСК

Read More

Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн наадам улаан хивсний ёслол боллоо. Оскарын наадам шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор ийнхүү эхэлсэн бөгөөд удахгүй шилдгүүдээ тодруулах гэж байна.

Read More

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж салхи баруунаас хойш эргэж секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 18-23 градус, Увс нуур, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1градус хүйтнээс 4 градус дулаан, говийн аймгуудын нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Read More

Шарлиз удаан хугацааны туршид ярилцлага өгөхдөө «Намайг 15 настай байхад аав маань автын ослоор өөд болсон» гэж хэлээд л ярианыхаа сэдвийг өөрчилдөг байлаа. Архичин аавынх нь агсам согтуу тавих, зовж шаналсан ээжийнх нь нулимс хоёр л Оскарын шагналт жүжигчний бага насны дурсамж болон үлджээ. Тэднийх тэмээн хяруул үржүүлдэг фермтэй байж. Аав нь ажлаасаа ирэх болгондоо согтуу, бас винтов буутай тул гэр бүлийнхнээ байнга заналхийлнэ. Нэгэн удаа тэр үнэхээр гохоо дарахаар завдаж, ээж нь сүүлийн мөчид бууны амыг өөр тийш нь чиглүүлж чаджээ.

Read More

Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Аюултай харилцаа” триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны киноны нээлт энэ сарын 16-ны өдөр “Тэнгис” кино театрт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Гэр бүлийн үнэ цэнэ хийгээд хайр сэтгэлийн нандин холбоог харуулсан “сургамжит” киног найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатарын удирддаг “Хас энтертаймент”, “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид хамтран бүтээсэн байна. Тус кинонд “Хүн гэр бүл зохиосон бол энэ харилцаандаа үнэнч байх хэрэгтэйг мөн хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч болж болдог” гэдгийг харуулахыг зорьжээ.

Read More

Жүжигчин Д.Ганцэцэгийг алаг нүдэн хэмээн “Жинжиймаа” кинонд тоглосноос хойш таних болсон. Өдгөө “Хувьсал” продакшны жүжигчнээр ажиллаж дэлгэцийн уран бүтээлд илүүтэй тоглож буй. Цахим хуудасыг идэвхитэй хөтлөгч жүжигчин бүсгүй маань Сар шинийн гоёлоо найзууддаа сонирхууллаа.

Read More