“Үхэр нь ногоон толгойтой, шар биетэй, омруу нь цагаан, эвэр, сүүл, чих нь цагаан, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна. Үхэр амаа хамхин сүүлээ баруун тийш нь шарван явна. Үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай. Олсон шилбүүр бариад үхрийнхээ зүүн талд, үс нь чихнийхээ урдуур хийсч, зүүн гутлаа өмсөж, баруун гутлаа зүүн талдаа зүүсэн” байдалтайгаар дүрсэлжээ. Үүнийг шинжвээс “Жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаач өвгөн хүн тул өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харш. Малд амгалантай, доодост хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайхан жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүй” нигууртай хэмээн буужээ.
Зохиогч: Урлаг
Тэнгис кино театрт – “Fiftyshades of grey” УСК, “Танхай тээгч” МУСК, “Такен-3” УСК, “Надад итгээч” МУСК, “Хүүхэлдэй” аймшгийн МУСК, “Хамтран амьдрагч” МУСК, “Spongebob” хүүхэлдэйн кино, “Аюултай харилцаа” МУСК
XVII жарны “Галзууруулагч” хэмээх сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр буюу битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Цагаан сарын барилдаан бөхчүүдийн тухайн жилийн өнгийг тодорхойлдог уламжлалтай. Тийм ч учраас бөхчүүд болон бөх сонирхогчид энэ барилдаанд ихээхэн анхаарал хандуулдаг билээ.
Цагаан сар бол монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар монголчууд эхлээд ахмад настнуудынхаа амрыг эрж золгож мэндэлчихээд суудалд сууж хөөргөө зөрүүлж сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байна. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, cap, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ.
Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Хөөрхөн монгол охид /Цуврал-63/
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Гавъяат тамирчин М.Даваажаргал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” боллоо.
