Төрийн соёрхолт дуучин Б.Болд уран бүтээлээ идэвхийлэн хийхээс гадна фитнессээр идэвхитэй хичээллэдэг нэгэн. Үүнийхээ ачаар ч тэрээр охид хүүхнүүдийн харааг булаам булчинлаг биетэй болж чадсанаа олон ч клипэн дээрээ харуулдаг. “Камертон” хамтлаг анх үүсгэн байгуулагдаж 18 нас дууг амьдруулж байсан үеийн дуучин Болдыг өнөөгийн Болдтой харьцуулвал түүний фитнессээр уйгагүй хичээллэсэний үр шим нь илхэн харагдаж байгаа биз ээ
Зохиогч: Урлаг
Хамгийн сайхан хосуудын тоонд зүй ёсоор ордог дуучин Жастин тимбелейк, жүжигчин Жессика билл нар хамтран амьдраад нилээдгүй хугацааг өнгөрөөж байгаа.
АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ үзэглэжээ. Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байгаа тэрбээр мэргэжлийн боксын нэртэй промоутер Аль Хеймонтой гэрээ байгуулсан талаар гадны сайтууд мэдээлж эхэлжээ.
Монголын рок поп урлагийн өнгө төрхийг тодорхойлж, авъяас билгээрээ олон жил хүчирхэгжин бэхжиж өөрсдийгөө тунхагласан хөвгүүдийн хамтлагийг төрүүлэн гаргах зорилготой “Камертон 2” төсөл одоогоос гурван жилийн өмнө зохион байгуулагдсан билээ.
Монгол Улсын аварга Д.Хадбаатарын ахуй амьдралыг харуулсан киног “Хадбаатар сан”-гаас санаачлан Төв аймгийн Угтаалцайдам сумын нутгийн зөвлөлтэй хамтран хийж байгаа бөгөөд зураг авалтыг өнгөрсөн зунаас эхэлжээ.
Ирэх сард буюу гэгээн хайрын өдрөөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан билээ.
Guys хамтлагийн залуус 2 сарын 18, 20–ны өдрүүдэд БНСУ-д амьдран суугаа монголчууддаа зориулан “Хайрын бүжиг” тоглолтоо тавихаар төлөвлөөд байгаа аж.
Загасан ширээт тамга “Конгурей” шинэ клип
Монгол Улсын Ардын жүжигчин, Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Соёл, урлагийн их сургуулийн хүндэт профессор урлаг соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Батчулуун 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө.
Дорнийн их соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 212 жилийн ойд зориулсан ҮДБЭЧуулга “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” цадиг түүхийн дуулалт жүжгээ ахмад настан, азай буурлууддаа зориулан 2015 оны 2 сарын 11-ны өдөр буюу өнөөдөр тоглох гэж байна.
