Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Н.Төгсцогт арав гаруй сая долларын гэрээ байгуулжээ
Оддын амьдрал

Н.Төгсцогт арав гаруй сая долларын гэрээ байгуулжээ

Урлаг Урлаг11/02/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fc9e3ff69cd56e913e0b3b930db87e9345ee13702251878572015-02-11-10-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ үзэглэжээ. Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байгаа тэрбээр мэргэжлийн боксын нэртэй промоутер Аль Хеймонтой гэрээ байгуулсан талаар гадны сайтууд мэдээлж эхэлжээ. 

Н.Төгсцогт боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших “Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ базаах юм байна. Одоогоор гэрээний талаар нарийн зүйлс тодорхойгүй байгаа ч "Ойрын хугацаанд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьж Н.Төгсцогт өөрөө 10-аад тулаан хийсний дараа дэлхий аваргын төлөө тулалдахыг хүсч байгаа" хэмээн мэдээлсэн байна. 

Өдгөө 22 настай Н.Төгсцогт албан бусаар “King Tug” гэх рингний нэртэй болоод амжжээ. 2009 оны Миланы дэлхийн аваргаас мөнгө, “Лондон-2012” олимпийн наадмаас мөн мөнгөн медаль зүүж, сонирхогчдын боксын хүрээнд жингийнхээ ангилалд нэрээ тамгалсан Н.Төгсцогт AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гаас 2010 анхлан зохион байгуулсан “Дэлхийн лиг”-т Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон юм. Хагас мэргэжлийн гэж болох тус лигт чамгүй амжилт гаргаснаар тэрээр мэргэжлийн рингэн дэх анхны алхмаа хийсэн билээ.  

Эх сурвалж: Mongolcom.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

15/09/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лоуренс инстаграмд нэгдэж, сөрөг хандлагатай хэрэглэгчдэд анхааруулга өглөө

15/09/2026
Оддын амьдрал Урлаг

Сара Полсон Наоми Уоттс нар нөхөрлөлөө “эгч дүүсийнх шиг” гэв

15/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026

Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ

16/09/2026

Жүжигчин, найруулагч Б.Тамир 40 нас хүрлээ

16/09/2026

22 барималчийн 22 шилмэл бүтээлийг нэг үзэсгэлэнгээс үзэх боломжтой

16/09/2026

Өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, продюсер Г.Ундармаагийн төрсөн өдөр

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.