Эрүүлжиж, гоолиг болохын тулд юуны өмнө биен дэх хорт бодисоо гадагшлуулж, цэвэрхэн
сайхан болох хэрэгтэй. Үүний тулд гэдэс цэвэрлэдэг эм авах гэж бүү яараарай. Алимны цэвэрлэгээ нь шинжлэх ухаанаар нотлогдсон хамгийн эрүүл арга гэдгийг эмч нар зөвлөж байна.
Зохиогч: Урлаг
Монголын балетын урлаг Азидаа төдийгүй дэлхийд үнэлэгдэж яваа. Үүний тод жишээ нь Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Б.Ганчимэг, Ц.Цолмонбуд, Х.Гэрэлчимэг, н.Баасансүрэн, Х.Мөнгөнхөлөг нарыг олон авьяаслаг бүжигчдийг дурдаж болно. Монголын балетын урлагийн түүчээг залгуулан залуу хойч үеийг бэлтгэж буй нэгэн сургуулийн үйл ажиллагаатай уншигч та бүхнийг танилцуулья.
Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн 2-р сарын 14 нд тохиодог гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Би чамд хайртай” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтонд улсын Филармонийн Баян монгол джаз оркестр, Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн оролцон тоглох бөгөөд “Love theme from Romeo&Juliet”, “Casablanca”, “Unchained melody” зэрэг дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан олон сайхан хайрын дуунууд эгшиглэх юм.
Нобелийн шагналт, Колумбын зохиолч Габриэл Гарсия Маркесын “Аварга том далавчтай өвгөн” өгүүллэгээр нэрлэсэн нэгэн түүвэр хэвлэлтээс гараад удаагүй байна. Энэхүү номын орчуулагч Б.Баясгалантай уран бүтээлийн яриа өрнүүллээ. Б.Баясгалан орчуулагчийг өрнө дорнын шилдэг өгүүллэгийн түүвэр “Аз жаргалтай төгсгөлүүд” номоор нь бид мэдэх билээ. Мөн Майкл Морпүргийн “Дайны хүлэг”, Эрин Моргинштерний “Шөнийн цирк” романыг эх хэл рүүгээ хөрвүүлсэн авьяаслаг орчуулагч юм.
#Хайр өөрөө ертөнцийг гэрэлтүүлнэ
#Хүсэл тачаалын золиос нь хайр биш
#Хоёр зүрхнээс зэрэг ундарсан хайр төгс байдаг
#Хайраа илчлэх ганцхан боломж бол энэ өдөр
#Хэлж зүрхлээгүй хайр уянгын драмын жүжиг Зохиолч С.Жаргалсайхан, Найруулагч Төрийн Соёрхолт Н.Наранбаатар, “Хэлж зүрхлээгүй хайр” /хуучин нэрээр “Нууц амраг чинь болъё”/ уянгын драмын жүжиг /Гэгээн хайрын баярт зориулав/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 23. Бархасвадь гараг.
“Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн буурлууддаа хүндэтгэл илэрхийлсэн тоглолтоо өнөөдөр 15 цагаас Соелын төв өргөөнд толилуулахаар болжээ. Тэрбээр ахмадууддаа үнэ төлбөргүй тоглох бөгөөд тоглолтын урилга тасалбарыг зургаан дүүргийн засаг даргын тамгын газар, ахмадын хороогоор дамжуулан дүүргийн тодорхойлолтыг үндэслэн ахмадуудад хүргэх гэнэ.
Монголын дуурийн шилдэг найман гоцлол дуучид өөрсдийн уянгалаг хоолойгоор үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Тэд энэ сарын 12-ны үдэш “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр болсон байна. Өнгөрөгч онд тус тоглолтоо ОХУ-ын Их театрын тайзнаа тоглож байсан билээ. Дуурийн дуучин бүрийн мөрөөдөл болсон энэхүү тайзнаа өмнө нь АЖ Ц.Пүрэвдорж, Зууны манлай дуурийн дуучин, АЖ Х.Уртнасан нар гарч байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа монголчууд дахин “Их тайз”-наа гарахаар болж байгаа юм.
2015 оны хоёрдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
Эротик зураг 18+
