Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голынсав газраар 10-15 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулсаар 6-11 градус хүйтэн, говийн аймгуудын нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
Зохиогч: Урлаг
“Guys” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ орж шинэхэн клипүүдээ үзэгчдэд дэлгэх болсон билээ. Тэгвэл тэд энэ хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан “Хайрын бүжиг” шоу тоглолтоо хийхээр болсон билээ. Энэхүү тоглолт нь Чингисийн өргөө “Event Hall”-д болох гэж байгаа бөгөөд өнөөдөр 11:30 минутаас Хэвлэлийн хүрээлэнд тоглолтын талаар мэдээлэл хийхээр болжээ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 5. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 17. Бархасвадь гараг. Их морь одтой, 4 ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Амьд сэрүүн дээр нь аавдаа хайртай гэж заавал хэлээрэй… /Бичлэг/
Бүжин гэх эмэгтэйн дүрээр олны танил болсон жүжигчин Б.Баярмаа киноны саналд дарагдах болсон гэдэг. Хамгийн сүүлд “Миний хайр” киногоор үзэгчдийг багагүй шуугиулаад авсан. Уг киноны дүрээрээ ..”Миний гэсэн ертөнцөд чамаас өөр хэн ч байхгүйг мэдсээр байж Чи яагаад намайг гомдоогоод байгаа юм” хэмээн олон залуусын зүрх сэтгэлийг шархлуулж, уяруулж, бодолд автуулаад амжсан. Тэгвэл түүнийг тун удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөх гэж байгаа тухай нэгэн жүжигчин бүсгүй зургийн нийтлэн олонд дэлгэсэн.
МУГЖ Б.Сарантуяагийн фото албумаас
Эдүгээгээс зургаан жилийн өмнө хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Арвайн Үндэс” компани үүсэн байгуулагдаж байсан билээ. “Хүнсний салбарт-Хөгжил дэвшлийг” уриа дэвшүүлсэн “ажилчин зөгий” шиг энэ хамт олон эдүгээ Монгол Улсын “Хүнсний манлай үйлдвэр” хэмээн өргөмжлөгдөн, ажил үйлс нь амжилттай өрнөж байна.
Баяр ёслолын үеэр хамгийн их эрэлттэй зүйл бол бялуу байдаг. Гэтэл дэлгүүрээс өөрийн санаанд таарсан өнгө үзэмж, амт чанартай бялуу олох хэцүү шүү дээ. Энэ үед хамгийн зөв сонголт бол өөрийн гараар бялуу хийж санаандаа хүртэл амтлаж, чимэглэх юм. Иймд эзэгтэй нартаа зориулж будаа агшаагчинд бялуу хийх энгийн жорыг дэлгэж байна
МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар 23 жилийн дараа “Сэтгэлийн үг” хэмээх сайхан дуугаа хамтран дуулжээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв аймгийн Бүрэн сумын нутгийн зөвлөлийн уулзалт, урлагийн тоглолтонд уригдаж оролцсон тэд, уулзалтын үеэр түмэн олны хүсэлтээр ийнхүү хамтран дуулжээ
Монголын ард түмний уламжлалт өв соёлын нэг морин хуур хөгжмийг уламжлан хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор “Морин хуур эхлэн суралцагчдад зориулсан видео хичээл”-н ном, DVD-г “Монгол угсаатан, нүүдэлчдийн өв соёл” ТББ-с эрхлэн хэвлэн гаргажээ.
