Бүсэлхий нурууны өвдөлт: Насанд хүрсэн хүн амын ойролцоогоор тэн хагас хувь нь амьдралынхаа явцад халдвар-үрэвсэл, хавдар, шим солилцлын өөрчлөлтөөс үл шалтгаалах хүчин зүйлээр үүсэх бүсэлхий нуруу, мөчний өвдөлтийн тохиолыг нэг бус удаа амссан байдаг. Нуруу, мөчний өвдөлтийн улмаас өвчтөн эмнэлэгт олон дахин хэвтэх хийгээд хөдөлмөрийн чадвараа урт, богино хугацаагаар алдсанаас нийгэм, эрүүл мэндэд учирах эдийн засаг, санхүүгийн хохирол үлэмж ихээр тоологдоно.
Зохиогч: Урлаг
-Хоёулаа яриагаа Яргуйгийн дүрийг бүтээх болсон тэр үеийн сэтгэгдлээс тань эхлэх үү?
-Миний анхны дэлгэцийн бүтээл болоод тэр байх л даа. Би киноныхоо талаар яриа өрнүүлэхдээ үргэлж баяртай байдаг. Анх пробонд орооч гэж кино багийнхан надад санал тавьсан юм. Анх удаа болохоор их айсан ч, санасныг бодоход пробонд гайгүй тэнцсэн. Тухайн үед СУИС-ийн олон оюутантай хамт шалгуулаад тэнцсэндээ баяртай явдаг.
Амьдрал гэдэг гэрэл сүүдэртэй оршиж, зовлон жаргал, алдаа оноо, баяр гуниг, нулимс инээд хослож байдаг. Амьдралын бүхий л гэрэлтэй сүүдэртэй талуудыг туулж гарсан хүн бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг. Монголын кино урлагт өөрийн гэсэн зам мөрөө үлдээсэн энэ хүний амьдрал адал явдал, баяр гуниг, итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн. Энэ удаа МУГЖ Ж. Сүххуягийг урьж, уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар илэн далангүй ярилцлаа
Холливуудын алдарт жүжигчин Жонни Депп болон түүний сүйт бүсгүй Эмбер Хёрд нар энэ амралтын өдрүүдэд Деппын хувийн эзэмшилд байдаг Бахамын нэгэн арал дээр хуримаа хийхээр товлосон байсан ч хуримын өдрөө хүлээж тэсээгүй бололтой. АНУ-ын US сэтгүүлд мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлснээр хосууд 2 сарын 3-ны өдөр буюу энэ мягмар гарагт баруун Холливуудад байрлах Деппын гэрт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна.
Жүжигчин Р.Анхням Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад авсан. Францын кино найруулагч Jean-Jacques Annaud бүтээл “Wolf Totem” буюу “Чонон сүлд” кино энэ сарын 4-нд нээлтээ хийлээ.
Хоолны дараах амтат зуушыг ч бас өөрийн гараар бэлтгэмээр байна уу? Тэгвэл аманд ороод аятайхан хайлах амтат цэлцгэнүүрийг хийх жорыг дэлгэе
“MIXX” хэмээх нэрэн дор хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн залуус анх удаа Дарханд хотод аялан тоглолтоо хийхээр товоо гаргажээ. Энэ удаагийн тоглолтоо “Хаалгаа нээ” нэртэйгээр хийх аж.
Khurelkhuu” студи, “Хас медиа” entertainment, “shoэ by shot” студийн хамтын бүтээл гашуун бөгөөд үнэн түүхийг хөгжилтэй харуулж чадсан “Хамтран амьдрагч” УСК маргаашнаас буюу 2-р сарын 6-аас бүх кино театрын дэлгэцнээ гарах гэж байна. Уг киноны зохиолчоор Х.Болор-Эрдэнэ, найруулагчаар Ч.Ганзориг, продюссероор Д.Хүрэлхүү ажилласан бөгөөд киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн байна.
Монголын дуурийн шилдэг найман гоцлол дуучид өөрсдийн уянгалаг хоолойгоор үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Тэд энэ сарын 12-ны үдэш “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр болсон байна.
“Монгол уран бүтээл” төслийн хүрээнд морин хуурын чуулгын уран бүтээлчдийн гайхамшигт ардын дуу цуврал бүтээлийн “Торгоны хээ” тоглолт өнөөдөр Улсын филармонийн концертийн танхимд 19:00 цагаас болох гэж байна.
