Зохиогч: Урлаг

“Universe best songs” наадмаас төрөн гарсан залуу дуучин П.Баярцэнгэл чамгүй амжилттай яваа нэгэн. Түүний дуулсан дуу болгон нь сонсогчдын чихэнд хоногшин үлдэж чаддаг гэхэд хилсдэхгүй билээ. Тэгвэл залуу авъяаслаг дуучин маань дуучны амьдралаасаа түр завсарлан Онч мэргэн продакшны анхны уран бүтээлд тоглосон байна

Read More

Сүүлийн өдрүүдэд Монголчуудын магнайг тэнийлгэсэн баярт мэдээ монголын өнцөг булан бүрээр цуурай татуулж байна. Монгол бөх японы сумогийн ноён оргилд хүрсэн, монголчууд з саяулаа болсон зэрэг түүхэн үйл явдлууд яах аргагүй бидний сэтгэлийг огшоож байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд Хакухо М.Даваажаргалыг сумогийн холбооноос хатуу сануулга өглөө гэх мэдээ цахим ертөнцөөр цацагдах болжээ.

Read More

“Хувьсал” продакшны залуу жүжигчин Г.Бямбасүрэн тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа авьяаслаг залуу уран бүтээлч гэгдэж яваа. Тэрбээр 2013 онд “Парисын дарь эхийн сүм” зохиолын Эсмеральдогийн дүрийг Франц хэл дээр “Сити” дээд сургуулийн урилгаар мюзикл жүжиг төрөлд бүтээж байсан гэдэг.

Read More

Энэ сарын 31-нд буюу өнөөдөр 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол “Богема” дуурь тавигдах гэж байна. Анх 2004 оны тавдугаар сарын 7-нд ДБЭТ-ын тайзнаа амилсан энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт СТА Г.Эрдэнэбаатар, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажиллажээ.

Read More

Төр улсын бүрэн бүтэн байдал, алтан ургийн ариун цусны төлөө өөрийгөө ч үл хайрлан хүслээ хориглож тэмцэх Арчугт хааны тухай өгүүлдэг “Тамгагүй төр” түүхэн жүжиг энэ сарын 30, 31, хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “урласан” энэ жүжгийг 1998 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа амилуулан, Арчугт хааны дүрийг ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байсан бол 2010 онд Арчугт хааны дүрийг гавьяат жүжигчин Г.Равдан бүтээж байсан билээ

Read More

Аялгуут дуугаараа хөглөгдөж байдаг дуунд дуртай монголчууддаа зориулан “MNC” телевизээс “Энх мэндийн хадаг” нэртэй нийтийн дуучдын хамтарсан теле концертыг зохион байгуулж байгаа билээ. Уг тоглолт нийтийн дууны үе үеийн төлөөлөгч нар нэгэн дээвэр дор хуран чуулж байгаагаараа онцлог юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 11. Сугар гараг.

Read More

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 29-34 градус, Увс нуур болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Read More