Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын Сайтын Холбоо ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль, Аист телевизтэй хамтран ажиллахаар боллоо
Нийгэм

Монголын Сайтын Холбоо ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль, Аист телевизтэй хамтран ажиллахаар боллоо

Урлаг Урлаг02/05/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5e527d5861ee65f1great7260941842017-05-02-11-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын Сайтын Холбоо ОХУ-ын Эрхүү мужийн сэтгүүлчидтэй хамтран ажиллана ОХУ-ын Эрхүү хотын захиргаа, ОХУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Эрхүү хотын салбар зөвлөлтэй хамтран 2017 оны 04 сарын 27-28-ны өдрүүдэд Эрхүү хотод “Иркутский меридиан” нэртэй медиа форумыг зохион байгуулав. Энэхүү чуулганд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид урилгаар оролцжээ.

   Чуулганы хүрээнд ОХУ-ын алслагдсан нутгийн нэг болох Эрхүү мужийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй 200 гаруй сэтгүүлчид төвийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдээс номын дуу сонсож, тэдний туршлагаас суралцаж, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, харилцан асуулт асууж, хариулт авах хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав.
 
    Сонирхуулахад, тус форумд ОХУ-ын Үндэсний олон нийтийн телевиз болох “ОРТ” сувгийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгийн нэг болох “Доброе утро”, “Контрольная закупка” нэвтрүүлгийн хөтлөгч-редактор Антон Привольнов сэтгүүлчидтэй сонирхолтой яриа өргнүүлж, өөрийн нэвтрүүлгийн камерын ард өрнөдөг далд үйл явдлын тухай халуун дулаан яриа өрнүүлсэн нь оролцогчдын сонирхлыг татаж байлаа.
   Чуулганы хүрээнд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид Эрхүүгийн Их сургууль болон Аист телевизийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал, Монголын Сайтын Холбооны шугамаар Эрхүүгийн Их сургуулийн бакалавриат, магистрантур, аспирантурт оюутан суралцуулах асуудлыг нааштайгаар шийдвэрүүлсэн бөгөөд 25 жилийн ойгоо хийж байгаа Аист телевизтэй Монголын Сайтын Холбооны гишүүн сайтуудын мэдээ мэдээллийн талаар долоо хоногт нэг удаа видео контент бэлтгэж цацахаар тохиролцсон байна.
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

25/02/2026

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.