“Камертон-2″ шоунаас авьяаслаг уран бүтээлчид цөөнгүй төрөн гарсан. Тэдний тэргүүн эгнээг өнгөлж яваа залуус бол “Бид-4” хамтлагийнхан. Тус хамтлаг өнгөрсөн онд шинэ цомгоо өлгийдөн авч сонсогчдынхоо сонорыг мялаасан билээ. Хамтлагийн хөдөлмөрч залуус маань шинэ оны анхны клипээ хүргэхээр тун завгүй байгаа гэнэ.
Зохиогч: Урлаг
Урьд нь гуалиг бие, булчинлаг гэдэс, хавангүй хөлтэй байснаа санаж байна уу? Мэдээж та хорвоод гайхамшгийг төрүүлэхийн тулд бие, залуу насаа золиослон үр хүүхдээ асарч, энэрч хайрладаг. Гэтэл төрсөн эмэгтэйчүүдийн дийлэнхи нь хүүхдийнхээ хамт илчлэг ихтэй хоол, хүнсийг илүүтэй хэрэглэх, жирэмсэн үедээ амттан, хоолыг тохируулалгүй идснээр таргалах эрсдэлтэй тулгардаг. Тэгвэл энэ асуудлыг жирэмсэн байхдаа зохицуулж болохоор боллоо. Тарган “Би” баяртай.
Эрүүл жирэмслэлтийн хугацаанд эх 10-12 кг нэмэх нь хэвийн гэж үздэг. Үүнээс илүү эсвэл бага бол хяналтийн эмчээсээ таарах хүнсний талаар зөвөлгөө аваарай.
Манай сонгодог урлагийнхан олон улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож нутаг нэгтнүүдээ баярлуулдаг. Тэгвэл тэдний энэхүү амжилтын буухиаг рок попын залуу хамтлаг дуучид үргэлжлүүллээ. Тодруулбал поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “you can” олон улсын дуучдын тэмцээнд оролцож 8000 гаруй залуусаас шилдэг 14-т үлдэж шилдэг хамтлагаар тодорсон байна.
Ирэх сард буюу гэгээн хайрын өдрөөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан.
Төр улсын бүрэн бүтэн байдал, алтан ургийн ариун цусны төлөө өөрийгөө ч үл хайрлан хүслээ хориглож тэмцэх Арчугт хааны тухай өгүүлдэг “Тамгагүй төр” түүхэн жүжиг энэ сарын 30, 31, хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна
Шинэхэн чанасан Итали кофений арааны шүлс асгарам тансаг үнэр… Кофе уудгүй нэгнийг хүртэл уруу татсан үнэр, амт-Энэ бол KFC-ийн бүхий л салбаруудад худалдаалагддаг жинхэнэ итали кофе
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан”хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 9. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 3 хөх мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
2015 оны нэгдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 27-32 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
Хөтлөгч П.Анужинг Хятадын эрлийз гэх яриа чих дэлсэв. Тэгвэл энэхүү шуугианд УИХ-ын гишүүн М.Зоригт “Болиорой. Манай Хатиган бүсгүй” хэмээлээ.
Дэлхийн алдарт Dj Trentino тун удахгүй эх оронд минь ирэх гэж байгаа билээ
Шилдэгийн шилдэг DJ Trentino n Монголын бахархалт хөөмийн урлагыг дэлхийд сурталчилан өөрийн гайхалтай тоглолтын үеэр хамтран тоглохоо мэдэгдсэн.
Үзүүлбэр бүр нь олныг гайхшируулах Dj Trentino нь нэгэн нууцаа задаллаа.
