Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Бид-4” хамтлаг шинэ оны анхны уран бүтээлээрээ үзэгчдийн сонорыг мялаана
Нийгэм

“Бид-4” хамтлаг шинэ оны анхны уран бүтээлээрээ үзэгчдийн сонорыг мялаана

Урлаг Урлаг28/01/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b52463782342015012810232333274362015-01-28-10-46[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Камертон-2" шоунаас авьяаслаг уран бүтээлчид цөөнгүй төрөн гарсан. Тэдний тэргүүн эгнээг өнгөлж яваа залуус бол "Бид-4" хамтлагийнхан. 

Тус хамтлаг өнгөрсөн онд шинэ цомгоо өлгийдөн авч сонсогчдынхоо сонорыг мялаасан билээ. Хамтлагийн хөдөлмөрч залуус маань шинэ оны анхны клипээ хүргэхээр тун завгүй байгаа гэнэ.

Шинэхэн уран бүтээлийнх нь талаар хамтлагийн ахлагч, дуучин Б.Замбалгараваас тодруулахад "Он гараад "Бид-4" хамтлаг хоёр дохь цомгийн ажилдаа орсон. Шинэ цомогтоо багтах дууныхаа аяыг бид өөрсдөө зохиож байгаа. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт "Хүсэл мөрөөдөл" дуугаа дүрсжүүлэхээр зураг авалтандаа орлоо. Тун удахгүй цацагдаж эхэлнэ. Дууны клип дээр Боловсрол суваг телевиз, Рояал студийн хамт олонтой хамтарч ажилласан" гэлээ.

Дашрамд сонирхуулахад, тун удахгүй олны хүртээл болох "Хүсэл мөрөөдөл" дууны клипэнд дуучин Б.Замбалгарав, Д.Зоригт, Б.Оргил, Б. Баярмандахаас тэс өөр дүр төрхийг бүтээсэн гэнэ шүү. 

Залуу хүн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Үүний нэгэн адил "Бид-4" хамтлаг хүсэл тэмүүллээрээ жигүүрлэсэн залуусын дүрийг үзэгчиддээ хүргэхийг зорьжээ. 

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.