Монгол улсын филармонийн хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн цуврал тоглолтууд үргэлжилсээр байна. Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн Симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Сонгодог хөгжмийн концерт” улсын филармоний концертийн танхимд 01-р сарын 29-ний 19.00 цагт болно.
Зохиогч: Урлаг
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 4. Санчир гараг. Шувуун хушуут одтой, 7 улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Шид.Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Хошин урлагийн “Шинэ үе” продакшин Хөх хотод аялан тоглолтоо хийж явсан. Шинэ үе продакшн ослын талаар албан ёсны мэдэгдэл хийлээ. Тодруулбал, 2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшиний жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суужээ. Арын машинд сууж явсан жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ.
Монголын Сайтын Холбооны дээд шагнал “WWW” одонг өдгөөгөөс 2 жилийн өмнө Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хүртэж байсан юм. Харин өнөөдөр энэ хүндтэй шагналыг авах 2 дахь хүн тодорсон байна. Энэ хүн бол Монголын Сайтын Холбоог 2009 онд анх үүсгэн байгуулагч, тус холбооны анхны Тэргүүн, www.zaluu.com сайтыг үүсгэн байгуулагч Д.Дэлгэрмөрөн аж. “WWW” одон нь 1 сая төгрөгний өртөг бүхий гар аргаар ганцхан хувь цохиж дархалдаг жинхэнэ дархны ур шингэсэн бүтээл байдаг бөгөөд энэ одонг МОСАХ-ны Ерөнхийлөгчийн тушаалтайгаар зөвхөн шагналын эзэнд зориулан захиалж хийлгэдэг байна.
Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Та өндрөөс айдаг уу /Фото/
Хошин урлагийн “Шинэ үе” продакшин Хөх хотод аялан тоглолт хийж байгаа. Тэгвэл тус хамтлагийн жүжигчин Т.Билгүүн Хөх хотод автын ослын улмаас нас барсан байна. Осол болох үед түүнтэй хамт хамтлагийнхан хоёр жүжигчин хамт явж байсан бөгөөд тэдний биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл одоогоор алга байна.
Хүний амьдрал сайхан сэтгэл, хайр, итгэл найдвар дээр тогтож байдаг ажгуу.
Монголчууд бид өвдөж шаналсан нэгэндээ халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаж амьдрал бэлэглэсээр ирсэн сайхан сэтгэлт ард түмэн билээ.
Аав ээжийн алаг үр болж ертөнцөд мэндлээд аймшигт өвчинтэй бяцхан зориг зүрхээрээ тэмцэж буй нэгэн “Гэрэлт зүрх”-эд туслах аянд Өглөө.мн сайтын хамт олон нэгдэж байна.
