Зохиогч: Урлаг

Ажил хэрэгч, хөдөлмөрч бүсгүй бол отгон ТОП модель Х.Бадамгэрэл. Тэрбээр “Андра модель агентлаг”-ийн захирал, Топ модель, Мисс, Загвар өмсөгч, “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа билээ.

Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Х.Бадамгэрэл нь 4 хүүхэдтэй айлын том бөгөөд арваннэгдүгээр ангийг төгсөх жилээ “Үнсгэлжин” наадамд оролцоод түрүүлж, 2009 онд “Мiss Mongolia” тэмцээний тэргүүнээр тодорсноос хойш өнөөгийн өндөрлөгт хүрч хөдөлмөрийнхөө үр шимээ хүртэж загварын дээд алдар Топ-ын эзэн болсон.

Read More

Гадаа өвлийн хүйтэн дачигнаж байхад гэртээ халуун ам бүлээрээ үхрийн амтлаг өтгөн шөлтэй тушенка хийж идэх сайхан биш гэж үү. Гэрийн нөхцөлд душонкыг хэрхэн амттай, сайхан хийх жорыг хүргэж байна.

Read More

​Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөв. Энэ өдрийн барилдаан нэлээд онцлогтой байсан. Башёг тэргүүлэгчийн араас нэхэж буй 70 дахь аварга Харүмафүжи, озэки Кисэносато нар унаж, 69 дэх их аварга Хакүхо давсан тохиолдолд түрүү бөх тодрох байлаа. Ингээд башёгийн гол баатруудын нэг Харүмафүжи нутаг нэгт ёкозүна Какирюүд өвдөг шороодсон. Харин Кисэносато 69 дэх их аварга Хакүход унаснаар Хакүхо мэргэжлийн сүмод 33 дахь түрүүгээ хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо.

Read More

NBA-ийн “Лос Анжелес Лэйкерс”-т хоёр улирал тоглож байсан С.Паркер Монголын “Үндэсний супер лиг”-ийн “Мэдимонс Шонхорууд”-ын бүрэлдэхүүнд ирлээ. Тэрээр 1981 оны зургаадугаар сарын 1-нд Нью Йорк мужийн Бруклин хотод төрсөн. 2002 оны драфтаар хөгжлийн лигээс NBA-д элссэн байна. Түүнээс хойш “Клевлэнд Кавалейрс”, “Детройт Пистонс”, “Финикс Санс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Майами Хит”, “Лос Анжелес Клипперс” зэрэг далайн чанадын мэргэжлийн лигээс гадна ОХУ, БНХАУ, Грек, Иран, Венесуэль, Доминикан, Хорватын сагсан бөмбөгийн лигт тоглож байв.

Read More

Америкийн гэр бүл судлаачид 40-өөс дээш жил хамтдаа байсан хосуудын болон хамтдаа ямар нэг асуудалгүй аз жаргалтай байгаа хосуудын дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны үр дүнд тэд аз жаргалтай хосуудын байнга хийдэг 7 зүйлийг тодруулсан байна. Хэрэвээ та үнэхээр өөрийн хайртыгаа ойлгож, түүнтэй улам дотносон яваандаа бүхий л амьдралаа хамт туулахыг хүсч байгаа бол доорхи зөвлөгөөг уншаад хэвшил болгохыг хичээгээрэй.

Read More

Энэ сарын 31-нд 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол “Богема” дуурь тавигдах гэж байна. Анх 2004 оны тавдугаар сарын 7-нд ДБЭТ-ын тайзнаа амилсан энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт СТА Г.Эрдэнэбаатар, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажиллажээ

Read More

УДБЭТ 2015 оны нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг дэглэн тоглуулж байна. “Оргилуун дарс” балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхан талыг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн гайхамшигт хослолоор харуулахыг зорьж буйгаараа онцлог юм.

Read More

Аялгуут дуугаараа хөглөгдөж байдаг дуунд дуртай монголчууддаа зориулан “MNC” телевизээс “Энх мэндийн хадаг” нийтийн дуучдын хамтарсан теле концертыг зохион байгуулж байгаа билээ. Уг тоглолт нийтийн дууны үе үеийн төлөөлөгч нар нэгэн дээвэр дор хуран чуулж байгаагаараа онцлог юм.

Read More