Үзэгч түмэнд үргэлж инээд хөөр, аз жаргалыг мэдрүүлдэг хошин урлагийн “Маск продакшн” өнгөрсөн онд уран бүтээлийн ургац арвинтай байсан билээ. Тэд 2015 оны хамгийн анхны хошин шоу тоглолтоо үзэгч түмэндээ толилуулж эхэллээ.
Зохиогч: Урлаг
Монголд анх удаагаа “Блэк Бокс” театрын тайзнаа Францын алдарт яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, зураач, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” моно драм өнгөрөгч оны 12 сард нээлтээ хийж байсан билээ. Жүжгийн гол дүрийг тус театрын жүжигчин Д.Оюунзул амилуулан хүргэж байсан. Тэгвэл энэхүү жүжиг энэ сарын 17-нд буюу өнөөдөр 18:00 цагаас “Блэк Бокс” театрт дахин тоглогдохоор болжээ.
Дуунд дуртай дуучин монгол түмэндээ зориулж шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолтоо, Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн энэ сарын 19-ны “Монгол бөхийн өргөөн”-өө ганцхан удаа толилуулах гэж байгаа билээ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 17. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 27. Санчир гараг. Эрхэтний тэнгэр одтой, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Шид.Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх , зэрэг дэвших, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгоход сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа гахай болой. Хол газар яваар одогсод баруун мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй хэмээжээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Залуу уран бүтээлч Э.Болор-Уянга хоёр жилийн өмнө эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсаны дурсгалыг хүндэтгэн “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” зэрэг бүтээлүүдийг багтаасан “Дуулъя дурсъя” нэртэй цомгоо хөгжим сонирхогчдод хүргэж байсан юм. Тэгвэл залуу уран бүтээлч бүсгүй тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болсон байна.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын аварга Д.Сумъяабазарын гэргий мисс Ч.Мичидмаагийн хэдэн жилийн өмнө өгч байсан ярилцлагыг хүргэж байна.
Өсвөр наснаасаа олны танил болсон дуучин Майли Сайрус одоо 22 нас хүрсэн насанд хүрсэн нэгэн болсон. Гэвч тэрээр сүүлийн хоёр жилд этгээд үйлдэл, гаж хувцаслалтаараа олон хүний дургүйцлийг хүргэх болсон билээ. Тэгвэл энэ удаад түүний хагас нүцгэн зураг интернэтээр таран олныг анхаарлыг татаж байна
МҮОНТВ-ын “Тусгай салаа” киноны эгэл даруухан цэрэг Түвшингийн дүрээр олонд танигдсан жүжигчин П.Баттөрийн зурагнаас хүргэж байна
