Зохиогч: Урлаг

Өнгөрөгч онд уран бүтээлийн ургац арвинтай байж Ази болон Европын орнуудаар аялан тоглолтоо хийж элэг нэгт ахан дүүсээ баярлуулаад ирсэн “Маск” продакшны уран бүтээлчид шинэ оны хамгийн анхны хошин шоу тоглолтоо үзэгч түмнээ толилуулж эхэллээ.

Read More

Дуунд дуртай дуучин монгол түмэндээ зориулж шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолтоо, Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн энэ сарын 19-ны “Монгол бөхийн өргөөн”-өө ганцхан удаа толилуулах гэж байгаа билээ.

Read More

1990-ээд онд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлт нь нийгмийг шинэ харилцаандтохирсон залуучуудын хөдөлгөөний хэлбэр агуулгыг шаардах болсонтой уялдаж,МХЗЭ-ийн XX их хурлаар МХЗЭ-ийн бааз суурин дээр залуучуудыг үзэл бодолоор үлялгаварлан нэгтгэх, Монголын залуучуудын хамгийн нийтлэг хүсэл зорилго эрх ашгийгилэрхийлэх Монголын залуучуудын шинэ байгууллага байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тухайн үеийн их хурлын төлөөлөгчид Монголын залуучуудын шинэбайгууллагыг байгуулах чуулганыг 1991 оны 1-р сарын 18-нд Улаанбаатар хотноозохион байгуулан хуралдуулж Монголын Залуучуудын Холбоог байгуулжээ. МЗХбайгуулагдсан цагаас эхлэн С.Баярцогт /1991-1997/, Ч.Сайханбилэг /1997-2003/,Ц.Зоригтбаатар /2003-2012/ удирдсан юм. Аюушийн Мөнхбат /2012 оны 2-р сараас/ эхлэн өнөөг хүртэл МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Read More

лдарт дуучин Jennifer Lopez дуулахаас гадна Hollywood-ын чадварлаг жүжигчдын нэг билээ. Түүний тоглох ээлжит киногоор найруулагч Rob Cohen-ын найруулга, Barbara Curry-ын зохиолыг нь бичсэн триллер төрлийн “The Boy Next Door” юм.

Read More

Энэ цагийн их хүмүн Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ аавынхаа тухай өгүүлэхдээ “Хүн ер нь ижийгээ л гэхээс аавыг хойш тавьж, аав гэдэг хүн ховорхон дурсагддаг юм уу даа” хэмээсэн байдаг. Эл үгийг уншсанаас хойш анзаарвал эр хүн, эцэг хүний тухай магтуу үг ээжийнхээс цөөн ч юм уу даа гэж бодогдох. Миний ээж ийм сайхан, ээж минь ийм л уран гартан байлаа, өргөс орсон гарыг ээж минь үлээгээд л эдгээдэг, ижий минь ийм л өв надад үлдээж дээ, ээж минь надад зааж сургасан юм гэх зэрэг амьдралынхаа гэрэл гэгээтэй бүхнийг ижийтэйгээ уясан байдаг. Харин бид аавынхаа тухай хэр их ярьдаг билээ гээд бодохоор “За энэ дээ” гэхээр зүйлс хомс. Энэ тэнд дуулж хуурдахаараа “…Миний ээж сайхан ээж, мяндас зөөлөн уян ээж…” гээд л мөнөөхөн ээж, аавын урдуур орж явчина. Гэхдээ аавынхаа тухай ярьдаг, дурсдаг, бахархдаг хүмүүс бий ч нийтлэг хандлага ээж рүү налаад байдаг “гэм” бий. Аавын тухай, ээжийн тухай дууны нэрсийг жагсаагаад харвал ээжийнх илүү жин дарах вий.

Харин энэ сарын 26-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Түмэн жилдээ жаргалтай байг” тоглолтоо хийхээр зэхэж буй СТА Лосолын Болдбаатар аавын тухай олон сайхан дуунуудыг ардынхаа чихэнд хоногшуулж чадсан юм.

Read More

Ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ үзэгчдийн танил болсон МУГЖ Н.Батцэцэг нөхөр найруулагч О.Машбатын хамт АНУ-ыг зорьж багагүй хугацааг өнгөрөөсөн. Тэд харийн нутагт ажиллалж амьдарч буй нутаг нэгтнүүдийнхээ талаар нэвтрүүлэг бэлтгэж үзэгчиддээ цувралаар хүргэхийн хажуугаар кино уран бүтээлээ ч мөн үргэлжлүүлэл хийж байсан юм.

Read More

СТА жүжигчин Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны нээлт “Тэнгис” кино театрт ёслол төгөлдөр болж өндөрлөсөн билээ. “U film” студийн уг бүтээлд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт тоглож, гол дүрийг ОХУ-ын театр академи жүжигчний оюутан М.Цэрэндолгор бүтээсэн.

Киноны хөгжмийг “Никитон”-ы Баачка бичиж, дууны найруулагчаар Томоо ажилласан байна. Тэгвэл тус киноны уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ амжилттай үзэгчиддээ хүргэж “After party”-гаа нижгэр хийжээ.

Read More