Зохиогч: Урлаг

Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа олон гайхалтай бүтээлүүдийг амилуулсаар яваа “Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ цувралаар танилцуулсаар байгаа билээ.

Read More

Монгол улсын гавъяат жүжигчин Вандан, Дуламсүрэн нарын “Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай…” хэмээн дуулах нь хэдийнээ бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ. Монгол түмэнтэйгээ 40 жилийн турш уянгат дуу хуураараа хөглөгдөж яваа “Зууны манлай хос дуучид” маань “Мартахгүй юмсан” тоглолтоо хийхээр болсон байна.

Read More

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 15-нд 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болгох гэж байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 23. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, 9 улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.

Read More

МБӨргөөнд -14:00 цагт Үндсэн хуулийн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан

СТӨргөөнд-19:00 цагт “Маск” продакшны шилдгийн шилдэг тоглолтМҮЭСТОрдонд, 19:00 цагт Шинэ үе продакшны шилдэг номерууд

Тэнгис кино театрт- “Хоббит- Таван армийн тулаа” УСК,“Танхай тээгч” МУСК, “Тютю” уянгын МУСК“Амьдрал нулимсанд дургүй”, МУСК“Музейд өнгөрүүлсэн шөнө-Булшны нууц” УСК, “Падингтон” гэр бүлийн инээдмийн кино, Мухар гудамж” МУСК, “Өлсгөлөн тоглоом” УСК

Өргөө кино театрт- “Хоббит- Таван армийн тулаан” УСК, “Музейд өнгөрүүлсэн шөнө” бунхны нууц УСК, “Падингтон” хүүхдийн УСК, “Танхай тээгч” инээдмийн МУСК, “Тютю” уянгын МУСК

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Read More