Зохиогч: Урлаг

“Маск” продакшны жүжигчин МУСТА П.Эрдэнэзаан жүжигчин болно хэмээн төдийлөн боддоггүй байжээ. Харин жүжигчин болох шийдвэрийг кино үзээд л гаргачихсан гэдэг. Энэ шийдвэр нь хүүхдийн дэврүүн хүсэл биш гол зорилго нь болж түүнийхээ төлөө эргэлт буцалтгүй зүтгэснээр өнөөгийн амжилтын эзэн болсон түүхтэй.

Read More

Universe best songs нэвтрүүлгээс төрөн гарсан амжилттай яваа дуучны нэг бол Ч.Цэлмүүн юм. Тэрээр уг тэмцээнд орсоноос хойш чамгүй олон уран бүтээл туурвихаас гадна хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ч дүрээ мөнхлөөд авсан. Саяхан тэрээр хуримаа хийсэн бөгөөд үрийн зулаа үнэрлээд удаагүй байгаа билээ.

Read More

Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” “Ганц бие бүсгүйчүүд” киногоороо залуусыг, тэр дундаа ганц бие бүсгүйчүүдийг байлдан дагуулсан бөгөөд тэдний хоёр дахь уран бүтээл “Тютю” нэртэйгээр дэлгэцэнд гарах аж. “Тютю” гэдэг нь богино дэрэвгэр хормойтой балетын өмсгөл аж. Тэгэхээр энэхүү кинонд балетын бүжигчний амьдралын тухай өгүүлэх болов уу.

Read More

Шинэ он гарч ажил амьдралын шинэ гараа хэдийн эхэлжээ. “Х ТҮЦ ПРОДАКШН” 2015 оны хамгийн эхний аялан тоглолтоо Говийн аймгуудаар эхлүүллээ. Тэд энэ сарын 8-нд Дундговь, харин 9,10-нд Өмнөговь, 11-нд Цогтцэций, 12-нд Ханбогд суманд тоглох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99235678, 96663303 утаснаас лавлаарай.

Read More

Монголын рок, попын салбарт өнгөрсөн 2014 онд удаан шагналын хур буусан юм. Гэхдээ эдгээр шагналуудыг тэдний фенүүд удаан хүлээсэн учраас шагнал бүр үнэ, цэнэтэй байлаа. Ингээд 2014 онд 25 жилийн ойгоо тэмдэглэсэн монголын рок, попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цолоор энгэрээ мялаасан юм. Түүнийг төрийн ордонд шагналаа гардан аваад төв талбайд гарч ирэхэд үе үеийн рок, попын төлөөллүүд болон фенүүд нь угтан авч талбай дүүрэн алга ташилтаар мялаан шагналын үнэ цэнийг илүүтэй мэдрүүлсэн.

Read More

Найруулагч Данель Лигийн найруулсан Америкийн жүжигчин Адриен Броди, Жонн Кусак болон Кунг-фугийн мастер Жеки Чан нарын тоглосон түүхэн адал явдалт “Луугийн илд” киноны трэйлэр гарсан байна. Жеки Чан тус кинонд Хуо Ан хэмээх цэргийн командлагчийн дүрд тоглосон бөгөөд Хятадын цагаан сарын өдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр нээлтээ хийх ажээ.

Read More

Улсын Драмын эрдмийн театр өнгөрсөн жил долоон өөр найруулагч, долоон өөр жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл энэ сард түүхэн жүжгүүдээ дахин тоглох гэж байна. Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбатын зохиол Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгийг энэ сарын 5, 23, 24, 25-ны өдрүүдэд, Монгол Улсын Төрийн Соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” туульсын жүжгийг энэ сарын 17, 31-нд тус тус тоглох юм байна.

Read More

Шинэ жилээр өрөөлийг баярлуулсаар өөрсдөө баярлаж амждаггүй хүмүүс бол урлагийнхан. Тиймдээ ч урлагийнхан жил бүрийн эхний өдөр шинэ жилээ хийдэг. Энэ уламжлалын дагуу 2015-01-01-ны өдөр нийтийн дуучид шинэ жилээ хийсэн байна. Ингээд нийтийн дуучдын шинэ жил ямар болсныг гэрэл зургаар хүргэж байна.

Read More