Анх монголын телевизүүдээр “Зочид буудлын эзэн” (Hotelier) киноны дүрээр танигдаж удалгүй “Зүрхэнд шингэсэн намар” (Autumn Tale), “Амьдралын ээдрээ” (All In), “Миний байшин” (Full House) гэх мэт олон кино нь телевизээр урсаж байсан цаг саяхан.
Зохиогч: Урлаг
УДБЭТ-ын зүгээс 2015 оны эхний гурван сарын тоглолтын хөтөлбөрөө гаргажээ. Ингээд ирэх гурван сард үзэгч түмний мэлмий, сонорыг мялаах тоглолтуудын товыг хүргье
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жонг Ыний амь насыг хөнөөснөөр дуусдаг “The Interview” киноны гол дүрд Солонгос үндэстэн, АНУ-ын иргэн Рандал Пак тогложээ.
Гайхалтай турж чадсан бүсгүйчүүд
Морин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаант шоу төсөл зохион байгуулагдах гэж байна. Тус уралдааныг Хүн төрөлхтний соёлын их өв – Морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор UBS телевизээс санаачлан Мобиком корпорацтай хамтран зохион байгуулах гэж байгаа юм.
Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жш… Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.
Энэ аквариумыг худалдан авч байхдаа би өөрийнхөө авсыг бэлдэж байна гэдгээ мэдээгүй юм. Мэдээж, үүнийгээ хэрэв мэдсэн бол арай томхоныг сонгох байлаа. Би угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн аквариум байтугай дөрвөн өрөө сууц маань, хүн болгон саруулхан, томыг нь бахдан хэлэлцдэг албан тасалгаа маань, цаашлаад дуу шүлэг бүхэнд хязгааргүй хэмээн магтагддаг Монголын өргөн тал, дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэн уудам нутаг маань надад багадаад байгаа юм шиг санагдан үргэлж, давчдаж явдаг байлаа. Надад бусдаас илүү, илүү хамаагүй илүү орон зай хэрэгтэй байсан юм.
“Мисс Монголиа 2010″ тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель , “Catwalk” хамтлагийн дуучин Түмэнжаргалын Туяамаагийн сүүлийн үеийн шинэхэн зурагнаас хүргэж байна.
Аливаа баяр ёслолын үеэр хамгийн завгүй ажилладаг хүмүүс бол яахын аргагүй урлагийнхан. 2014 оноос 2015 онд шилжих шинэ жилийн баяраар ч тэд урьдын адил баярлах завгүй ажилласан. Тэгвэл өчигдөр буюу 1 сарын 2-нд тэд шинэ жилийн баярын цэнгүүнээ хийжээ.
Шинэ жилийн баярын уртхан амралтын өдрүүдэд кино театруудад хамгийн их үзэгчтэй кино “Танхай тээгч” байлаа. Оны эхний өдөр нээлтээ хийсэн энэхүү киноны зохиолч, ерөнхий найруулагч, гол дүрийн жүжигчин, танхай тээгч эх болох И.Одончимэгтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.
Нэг үе урлагийн ертөнцөд нэрээ мандуулж явсан дуучин Минжисор эх орондоо эргэн иржээ. Харийн хүнтэй суун харь орныг зорьсон түүнийг сайн муугаар бишгүйтэй л ярьсан. Харин тэрээр шинэ оны өмнөхөн өөрийн хувийн амьдралын талаар үнэнийг өгүүлсэн юм. Дуучин бүсгүй маань нөхөртэйгээ таарч тохирохгүйн улмаас харилцаагаа дуусагавар болгосон гэдгээ олон нийтээс нуусангүй.
