Зохиогч: Урлаг

Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг шинэ жил айсуй. Өглөө босох тоолондоо “Шинэ жил хэзээ болох вэ, сүлд модоо хэзээ засах вэ” хэмээн асуух бидний үрс хичнээн хөөрхөн гээч. Тэгвэл тэр л бяцхан үрсээ баярлуулах хамгийн гоё сүлд модны наадам энэ сарын 19-нд эхлэх гэж байна шүү, эцэг эхчүүд ээ.

Read More

Гэр бүлийн амьдралын стресс юугаан умартаж, уран бүтээлдээ эргэн ороод байгаа СТА, дуучин С.Сэрчмаа ажлынхаа хажуугаар хөтлөгч Р.Нямбаяртай хамтран “NB & Sally” шоу нэвтрүүлэг хийдэг билээ. Тэрбээр хөтлөгч залуугийн сүйт бүсгүй болох мисс Б.Ганболорын зохиосон хоёр ч дууг амилуулан, сонирхолтой клип хийлгэж үзэгч олондоо хүргэсэн. Мөн өөрийн байгуулсан “Sally” продакшиныхаа үйл ажиллагааг тун идэвхтэй явуулж байгаа дуучин бүсгүй өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан рок попын залуу уран бүтээлчдэд хандсан мэдэгдэл гаргажээ.

Read More

Сэрүү унахын цагаар таныгаа л үгүйлэх юм аав минь
Сэтгэлийн учиг зангидаж нулимсаа залгилах юм хүү чинь
Сайхан сэтгэлийн тань үзүүрээс дэлбээлж ургасан цэцэг юм болохоороо
Сэмхэн ирээд үнэрлэхийг тань хүлээж нойроо хулжаан хүлээлээ, таныгаа

Read More

Дэлхий даяар 200 сая цомгоо борлуулж, бүх цаг үеийн эмэгтэй дуучдаас хамгийн өндөр амжилтад хүрч Гиннесийн номонд бичигдсэн попын хатан Мадоннагийн сэтгүүл дээрх хамгийн шилдэг зурагнуудаас хүргэж байна. Аль 80-аад оноос л секс бэлэг тэмдэг хэмээн алдаршсан, 56 настай энэ эмэгтэй өнөөг хүртэл тэрхүү нэрээ хадгалсаар яваа нь гайхамшиг гэлтэй.

Read More

Өнгөрсөн түүх он цагийн ой санамж дотор нойрсож, түүхэн дэх ганц үгийг сэрээхэд үй түмэн мэдээллийг хойчдоо дамжуулдаг ажаам.

“Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан, эдүгээ Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй гэрэлт хөшөөг 1224 онд сийлжээ. Бараг хоёр зуун жилийн өмнө Сибирь судлаач Спасский манай хилийн гадна орших Өргөнө мөрний цутгалан болох Хархираа голын хавиас дорно зүгийн бичигтэй хөшөө олсон тухайгаа анх мэдээлж, 1932 онд Петербургт аваачсан байдаг

Read More

“Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг залуу дуучин Баярцэнгэл шинэхэн уран бүтээлээ гаргажээ. Гаргасан дуу болгон нь хит болдог дуучин залуу “Цас минь чи хаана байна” нэртэй дуугаараа сонсогч фенүүддээ шинэ жилийн бэлэг барьж байна. Та бүхэндээ шинэхэн клипийг хүргэж байна.

Read More

Нэг хэсэг залуусыг байлдан дагуулж байсан “Guys 666” хамтлагийнхан шинэ уран бүтээлийн ард гарчээ. Хамтлагийн дуучин Д.Лхагва “LVA” энтертайнментыг байгуулж дэлгэцийн дөрөв дэх бүтээл болох “Мухар гудамж” нэртэй Уран сайхны киногоо өлгийдөн авсан. Тэгвэл тус хамтлагийнхан энэхүү киноны дуу болох “Янаг жаргал” дууг дуулсан байна.

Read More